x

Тав даваагүй бөх

Наадам тарчихсан байхад танай өлгөр хар ирээгүй л байна уу? Түрүү бөх дагаад, өөрөө түрүүлчихсэн юм шиг л баясаж яваа даа. Хоёрын даваанд л өвдөг шорооддог байж ингэж их бэлтгэл хийж яадаг байна аа хэмээн хажуу айлынх нь хүүхэн доогтой хэлснээ хаалга хаалаа. Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Нээрээ л наадам тарчихаад байхад эртхэн ирээд хүүтэйгээ жаахан ч гэсэн хамт тоглож болдоггүй л юм байх даа хэмээн тунирхан бодов. Бүтэн сар наадмын бэлтгэлд гарч, хөдөө гадаа явсаар эзэнгүй байсан аавыгаа хүү нь их санасан нь илт.

- Ээж ээ аав өнөөдөр ирнэ тийм ээ гэхэд

- Тийм ээ. Одоо наадам тарчихсан. Аав нь удахгүй ирэх байлгүй гэж хэлэх зуураа цайгаа юүллээ. Жил, жилийн баяр наадмаар хүүхнүүд нөхөр хүүхдээ дагуулан баяр үзэж, наадмын талбай явах гэж хувцас хунараа бэлтгэн бөөн л хөл хөдөлгөөн болно. Харин Сумъяа нөхрийнхөө дээлийг бэлтгэж, битүүхэндээ цол авчих болов уу хэмээн горьдон, “Хэрвээ цол авчихвал амьтан хүн ирнэ. Хоол ундтай байхгүй бол болохгүй” гэж бодон шинэ шөл уух нэрээр хонь гаргаж, хэдэн гайгүй чихэр, ганц хоёр шил архи авдарынхаа булан руу хадгалсаар арав гаруй жилийн наадмыг өнгөрүүлснээ санаад санаа алдлаа.

Анх Сумъяаг Лодойтой сууж, гал голомтоо асааж байхад бүгд л “Бөх хүний гэргий болдог чи ч азтай юмаа. Танай хүн ч удахгүй цол нэмээд дээшээ яваад өгөх байлгүй. Танай Лодой ч сайхан залуу шүү” хэмээн ам уралдан шуугидаг байж. Гэвч арав гаруй жил өнгөрчээ. Лодой жилийн жилд сумын заан цолоо ахиулаад аймгийн начин болчих битүүхэн санаатай бэлтгэлд гарна. Дөрвийн даваанаас цааш ахисан нь үгүй. Гэлээ гээд бөхөө ч орхисонгүй. Саяхан л танай нөхөр ч том бөх болно хэмээн ам уралдуулдаг байсан найз хүүхнүүд нь

- Чи одоо цаад Лодойгоо боль гэж хэлээч. Нас нь ч гуч хол гарчихлаа. Гурвын даваанд хүрэлгүй л өвдөг шороодох юм. Ингэж бөх барилдана, бэлтгэл хийнэ гэж цаг, мөнгөө үрж байхаар эхнэр хүүхэд орон гэртээ санаа тавь гэж хэл л дээ хэмээн ятгана. Үнэндээ Сумъяа нөхөртөө боль гэж хэлэхийг хүссэн ч чаддаггүй байлаа. Зургаан сар гараад ирэнгүүт нөхрийнх нь хөл хөнгөрөөд л ирнэ. Хэр баргийн зүйлд ам нээгээд байдаггүй хөшүүн эр

- Миний гутал малгай, дээл хувцас, хоол унд гээд л амьсгаадаад эхэлнэ. Наадмын бэлтгэлд гарахад мөнгө төгрөг, хувцас хунар гээд баахан зүйл л хэрэгтэй болно. Гэвч Сумъяа яг л хол юманд аавтайгаа хамт явах гэж байгаа жаахан хүү шиг хөөрөх нөхрөө хараад дургүйцэж чаддаггүй байлаа. Тэгээд ч Лодойг дагаж жилийн жилд наадам хүлээн хөөрцөглөж, бас дотроо “Энэ маань энэ жил л нэг начин болчихож магадгүй дээ” хэмээн горьддог болсноо өөрөө ч анзааралгүй явсаар өдий хүрснээ сая л мэдэв.

Хажуу айлд зочид ирсэн бололтой. Дуу шуу болж, бөөн инээд наадам. Гэнэтхэн Сумъяагийн уур нь ч хүрэх шиг… Энэ олон жилийн наадмыг тэр гэртээ нөхрөө хүлээж, хүн амьтнаас цэнгэлдэх хүрээлэнгийн сураг сонсож өнгөрүүлснээ санаад санаа алдлаа.

Нар жаргасан хойно, харуй бүрийгээр Лодой гэртээ халамцуухан ирлээ. Хүрэн тэрмэн дээлнийх нь хоёр мөр гандаж, өнгөрсөн жил авсан гутал нь зулгаараа ханзарчээ.

- Хүүхэд шиг дээл хувцастайгаа ноцолдоод явж байдаг юм уу? хэмээн хэлэх гэсэн боловч Лодой түүний үгийг сонсох шинжгүй болохоор нь хоолой дээр гарч ирсэн үгээ буцааж залгихаас өөр арга байсангүй.

- Үгүй мөн ч сайхан наадам боллоо хө. Шинэ арслангийн гэрт очлоо. Баруун аймаг руу хэдэн бөхчүүд явж, сумын ойд очих гэнэ. Намайг хамт яваарай гэсэн хэмээн ярих Лодой яг л өөрөө түрүүлчихсэн юм шиг хөөрцөглөсөөр удалгүй унтаад өгөв. Тэр шөнө Сумъяагийн нойр хүрсэнгүй.

- Одоо л энэ хүнийг хазаарлаж авъя. Нас нь ч явчихлаа. Хэдий болтол бөх, тэх болно гэж хий дэмий л олны салхи дагаж хөөрцөглөж явах вэ дээ. Хүүхэд нохойн доог ч болж гүйцлээ. Хамаг ажил, амьдралаа алдаж байхаар орон гэрээ өөд нь татаж, өрх гэрийн эзэн шиг сууг. Ер нь энэ хүн барилдлаа гээд юу гийгүүлсэн юм. Сүүлийн хэдэн жилийн наадмыг би ганцаараа л өнгөрүүллээ. Бүхэл бүтэн сар гаруй наадмын бэлтгэл гэж явчихаад одоо бас сумын ой хэсээд байхдаа яахав дээ хэмээн бодсоор гоморхон бодсоор үүр цайх үед тэрбээр дугхийчихсэн байлаа. Гэнэтхэн

-Энэ их баяр цэнгэлийн
Түгээмэл жавхлан бүрдүүлсэн
Түмэн олны дотроос шалгарсан
Монгол даяар алдартай
Хамаг олноо баясгуулагч
Харилтгүй зоригт
Хурц гарамгай
Хурдан шаламгай
Баатар зоригт
Бадрангуй хүчит
Өсөн нэмэх
Өрнөн дэлгэрэх
Улам улам сайжрах
Уран мэхт залуу бөх өө хэмээн бөхийн цол хангинатал дуудахыг сонсоод тэр сэрэв.

- Лодой зурагтаа асаачихсан юм байх даа. Хар үүрээр хүн ч унтуулахгүй хэмээн уцаарлан бодсоор өндийвөл хүү нь аавынхаа мөрийг түшээд зогсчихож. Нөхөр нь өвдөг дээрээ сууж, гурван настай хүүгийнхээ малгайг барьчихсан, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар цолыг дуудаж байгааг хараад Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Хэдхэн цагийн өмнө л “Энэ хүнийг дахиж бөх барилдуулахгүй” хэмээн эрс шийдээд байсан Сумъяа инээмсэглэв.

-Найз одоохон бослоо. Хөдөө явах юм бол хувцасыг чинь бэлтгэе дээ гэж хэлэх зуураа тэр нөхрийгөө хайр дүүрэн харцаар харж байлаа. Яахав. Эцгийнхээ авч чадаагүй цолыг хүү нь хүртэж, давж чадаагүй давааг нь давах л байлгүй гэсэн омголон бодлыг нь хөглөн

Баруун талын засуул сонс оо!
Бөхийг амлая аа! хэмээн Лодой хүүгийнхээ цолыг дуудсаар…

Б.Цоожчулуунцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 42 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 1 цаг 0 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 2 цаг 14 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 2 цаг 19 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 3 цаг 18 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 3 цаг 22 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 3 цаг 46 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 3 цаг 49 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 3 цаг 52 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 3 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 4 цаг 12 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top