x

Хотын Захирагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. 

“Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран "Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр"-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна. “Төсөлд хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явах гэж байна. Денвер хотоос таван сурагч, нэг багшийн хамт зургаадугаар сард 14 хоногийн хугацаатай Монгол улсад сурагч солилцооны шугамаар зочлон ирж, харилцан туршлага солилцсон” хэмээн “Зориг сан”-ийн ажилтан Б.Гэрэлмаа танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Эх орноо төлөөлөл сурагч солилцооны хөтөлбөрөөр Денвер хот руу явах гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Илүү их зүйлийг сурч, мэдэж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн манай улсад хүрэлцэн ирсэн Денвер хотын хүүхдүүддээ ч сурч мэдэх үйлсэд нь амжилт хүсч байна” хэмээсэн юм.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд сурагч солилцооны хөтөлбөрт Монголоос 76 багш, сурагч хамрагдсан байна. Энэ жилийн хөтөлбөрийн шинэчлэл болон давуу тал нь өргөдөл авах дүрэмдээ өөрчлөлт оруулснаар зөвхөн гэрээгээр хамтарч ажилладаг цөөн тооны сургуулиас бус нийслэлийн бүх сургуулийн 10, 11-р ангийн сурагчдыг хамруулдаг болсон аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 8 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 23 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 29 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 36 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 46 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 58 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 17 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 24 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 35 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top