x

Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох" тухай тогтоол гаргасан байдаг. Үүний хэрэгжилт нь өнгөрсөн сарын 15-наас эхлэв. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дунд шатны шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан байна.

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэв. Тус компанийн хүчин чадал анх жилд 100 мянган тонн түлшийг үйлдвэрлэдэг  байсан бол одоо хүчин чадлаа зургаа дахин нэмэгдүүлж, шахмал түлшийг үйлдвэрлэж байна.

Шахмал түлш нь галыг урт хугацаанд шатах, нэмэх болон багасгах тохиргоог хийж болдгоороо гол онцлогтой. Шахмал нүүрс хамгийн эрэлттэй худалдаалагдаж буй цэг Чингэлтэй дүүргийн XII хорооны “Нарантуул-2”-ын түлш борлуулах цэг юм.

Тус цэг дээр өдөрт 13 тонн нүүрс буудаг бөгөөд хүйтний улиралд 15 тонн болж өсөж, цаг агаар, эрэлт хэрэгцээгээ тооцоолж “Таван Толгой Түлш” ХХК-д урьдчилсан захилга өгдөг байна.

Борлуулагч В.Сүрэнхорлоо “Иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа. Манай цэгээр олон хүн үйлчлүүлдэг, одоогоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Дулааны улирал учраас өдөрт 20-30 ширхэг борлуулагдаж байна. Сая нэг хэсэг хүйтрэхэд өдөрт нэг тонн хүртэл худалдаалагдсан” гэв.

Хоёр дахь борлуулалт сайтай цэг нь Дарь-Эхэд байрладаг салбар гэнэ. Тус борлуулалтын цэгээр орлоо. Борлуулагч Н.Батсанал “Худалдаанд гарснаас хойш хүмүүс ам сайтай байна. Нүүрснээс арвин, хямд, элч сайтай гэж ярьж байна. Одоо зуны дулаан цаг ирсэн учраас борлуулалт бага байна. Одоо гэхэд манай борлуулах цэг 10-аад тонны нөөцтэй. Хадгалалтын горим алдагдаж болзошгүй учраас наймдугаар сараас бүрэн таталтаа хийж эхэлнэ" гэлээ.

“Таван Толгой Түлш” компанийн зүгээс түлшний эрэлт харьцангуй бага дулааны улирал буюу зуны гурван сарын турш арван бөөний борлуулалтын цэгээр худалдаална. Харин хүйтний улирал эхэлж эхэлмэгц буюу есдүгээр сараас эхлэн жижиглэн борлуулагчидтай гэрээ хийн, сайжруулсан түлшний нийлүүлэлтийг тасралтгүй хангахаар төлөвлөөд байна.

Мөн энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өчигдрийн байдлаар 100 мянган тонныг нөөцөлж, 3,000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа гэлээ.

Үнийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалахыг хориглож, нэг тонныг 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан түлшийг 3,750 төгрөгөөр тогтоожээ. Энэ нь нэг тонн түүхий нүүрснээс хямд, айл өрхүүдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байна.

Түүнчлэн илчлэгийн хувьд түүхийн нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасаж агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газраас тооцоолжээ. Тэгвэл шахмал нүүрсээ дөрвөн төрлийн савлагаатайгаар 107 цэгүүдэд худалдаалж байгаа юм байна.

Тодруулбал, 25 кг болон 600 кг, 1000 кг болон задгайгаар худалдаалагдаж байгаа аж. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн нярав Д.Амаржаргал “Өдөрт 15 тонн сайжруулсан шахмал түлшийг шуудайлдаг. Нэг тонн шахмал түлш 25 кг-аар 40 шуудай болдог. Цагт 30-40 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай” гэлээ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад тайлан хүргэх бүртгэлийн цэг ажиллаж байгаа гэв.

“Тавантолгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 107 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэж байна. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ.

Шахмал түлшийг түүхийгээр нь хэрэглэх боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсийг үйлдвэрийн зориулалтаар угааж баяжуулан бутлуур руу оруулж, жигд хэлбэрт барьж бэлтгэдэг байна. Түлшийг чийг болон салхинаас хол тусгай горимд хадгалдаг. Учир нь шахмал түлш эцсийн бүтээгдэхүүн болтлоо 14 шат дамжлагын дараагаар боловсруулагддаг байна. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх гол үйл явц нь хатаагчид явагддаг бөгөөд тортогтой утааг нь сорж, доор нь тортгийг шүүн цэврээр гарч, гарсан хаягдлаа дахин ашигладаг гэлээ.

Дашрамд дурдахад, сайжруулсан түлшийг иргэдэд картаар худалдан авах ба түлш борлуулах картыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг хүртээмжтэй байлгах үүднээс иргэд 2-6 тонны түлш авах эрхтэй байх хязгаарлалт хийхээр төлөвлөсөн юм.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 8 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 24 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 29 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 37 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 46 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 59 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 18 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 25 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top