x

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан 1.5 тэрбумын, гурван давхар хаусыг битүүмжиллээ

"Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан Хан-Уул дүүрэг дэх "Цэцээ гүн" хотхоны 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй, гурван давхар хаусыг ШШГЕГ-аас өнөөдөр битүүмжиллээ.

Битүүмжлэх мэдэгдлийг түүнд хүргүүлсэн бөгөөд, уг мэдэгдэлд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын өмчлөлийн В1- 3 давхрын үл хөдлөх хөрөнгөд тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгажээ.

Л.Пүрэвбаатар нь 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдон, томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авчээ.

Түүнийг ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр албан ажлаас нь чөлөөлсөн боловч тэрбээр УБТЗ-ын хөрөнгөөр худалдан авсан орон сууцаа чөлөөлж өгөөгүйгээс үүдэн уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм.

Улмаар 2018 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Уг хаусыг Л.Пүрэвбаатарын эзэмшлийнх мөн" гэдэг шийдвэр гаргасныг УБТЗ-аас эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс дээрх хаус нь УБТЗ-ын өмч хөрөнгө мөн гэдгийг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү УБТЗ-ын өмч болох дээрх хаусыг албадан чөлөөлж, битүүлжиллээ.

Харин УБТЗ ХНН-ийн төлөөллийн хэлснээр "Шүүхийн шийдвэрийн дагуу "түлхүүрээ хүлээж ав" гэснийх нь дагуу энд ирсэн. Хамгийн сүүлд буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Дээд шүүхийн шийдвэр өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ байшинг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан.

УБТЗ нь залуу төмөр замчдадаа орон сууцын хөнгөлөлт гэж нэг хүнд дөрвөн сая төгрөг өгдөг. Энэ байрыг чөлөөлж бидэнд өгөх юм бол нийт нэг тэрбум  484 сая төгрөгийг хуваагаад, 371 залуу төмөр замчинд орон сууцын урьдчилгаа болгож өгөх боломжтой төлөв харагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс дууссаны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран дуудлага худалдаа зохион байгуулаад олсон орлогоо 371 ажилтандаа орон сууцны хөнгөлөлт болгож өгөх төлөвлөгөө байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 15 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 30 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 36 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 43 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 53 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 5 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 24 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top