x

“Гэртэй хамт шатаана гээд гараад явсан…”

Согтуу аавынхаа гарын аясаар хөдөлж нулимсаа барж, эрээн бараанаар дүүрэн энэ хорвоог өөрийн өнгөөр дүрслэх гэж оролдож буй тэрсхэн хоёр жаахан охин бүлтгэнэн, чичрэн хэвтэнэ. Гэр нь ундуй сундуй, энд тэндгүй хагарч бутарсан эд хогшлууд газраар хөглөрнө. 

Гэртэй минь хамт гаднаас нь шатаана гээд гараад явсан хэмээн хоолой нь зангирч нулимсаа залгин байж хэлэх 20 гаруйхан настай бүсгүйн сэтгэлийн болон биеийн ямар их дарамттай долоон жилийг туулсныг үгээр илэрхийлэмгүй хэцүүхэн. Заазуур барьж хоёр жаахан охидтой нь хамт ална хэмээн элдэж, хөөж толгой түрийгүй зодсон байлаа. 

Нөхөртөө архины мөнгө өгөөгүйгээс болж ийм юм болжээ. Цагдаагийн байгууллагад арай хийн дуудлага өгч өөрийгөө болон хоёр охиноо  аюулаас аварсан  нь энэ. Өмнө нь удаа дараа ингэж зоддог байсныг дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид хэлж байлаа. Хэдэн мянган эмэгтэй энэ нийгэмд ийн чимээгүйхэн зовж, тарчилж байгаа бол гэдгийг бодохоос зүрх зүсэгдэх шиг. 

Энэ бол Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, хэвлэл мэдээллийн баг хамтран гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар шөнийн эргүүл хийсэн сурвалжилгын дүр зураг байлаа.

Нийслэлд дунджаар хоногт гурван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг байна. Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо юм л даа. Нүднээс далд хэчнээн эмэгтэйчүүд хүүхдүүд ийм зовлон амсаж байгааг таашгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй хэд хэдэн шалтгаан нөхцөл байдаг ч нэгдүгээрт бичигдэх шалтгаан нь архидалт.

Тухайлбал баривчлах шийтгэл ногдуулсан 2,536 хүний 90 хувь нь өмнө нь эрүүлжүүлэгдэж, үлдсэн хувь нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллагад 2-36 удаагийн давтамжтай дуудлага ирүүлсэн байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн “Энэ оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 197 мянган дуудлага ирсэн. Үүний 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага. 

412 иргэнийг архины ардын эмчилгээнд хамруулсан. Эхний зургаан сарын байдлаар 30 мянга орчим хүн эрүүлжүүлэхэд орсон. 12 мянга орчим иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, мөн архины ухуулга нөлөөллийн ажлыг цагдаагийн алба хаагчид хийсэн. Энэ нь тэдгээр эрүүлжүүлэхэд зөрчил гаргаад орсон хүмүүст таны энэ гаргасан үйлдэл гэр бүлийн хүчирхийлэл мөн үү биш үү, үүнийг үйлдсэнээр дараа нь ямар хариуцлага үүрэх вэ гэдгийг тодорхой таниулж өгсөн.

Ер нь гэр бүлийн маргаан гэж байдаггүй. Гэмт хэрэг эсвэл зөрчил гэж байдаг. Зөрчлийн тухай хуулийн 5.4 т зодох, сэтгэл санаа, хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, албадах, тарчлаах, бие эд эрхтэнд зовуурь үүсгэх, бусадтай харилцаа тогтоохыг хориглох зэрэг нь бүгд хүчирхийллийн хам шинж юм.  

Гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгагдсан. 

Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцож ял шийтгэх зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох нь даамжрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна  хүчирхийлэл үйлдэгч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээнэ” хэмээгээд бид цааш Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийг зорилоо.

Биднийг очиход оройн 23:00 цаг орчмын байдлаар Сонгинохайрхан дүүрэгт нийт 116 дуудлагатай байснаас гэр бүлийн хүчирхийллийн 16 дуудлага ирсний нэгхэн жишээг дээр дурдсан нь тэр.

“Намайг уучлаач, би дахиад хэзээ ч гар хүрэхгүй ээ”

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага авуутаа л цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, аюулын зэргийн үнэлгээг тогтоон, аюултай зэрэгт байвал хохирогчийг түр хамгаалах байранд байрлуулдаг аж. Дийлэнх хохирогчид асуудлаа өөрөө шийдэх гэж оролдсоор аргаа барсан үедээ цагдаагийн байгууллагаас тусламж хүсдэг байна. 

Эмэгтэйчүүд нөхрөө засарна гэж найдсаар сүүлдээ хүчирхийлэлд удаа дараа өртөж, бие сэтгэл, улмаар амь насаараа хохирдог байна. Намайг уучил би ахиж гар хүрэхгүй хэмээн эрүүлдээ хэлсэн үгэнд нь хууртан согтууд нь гарынх нь шүүс болоод байгаа эмэгтэйчүүд архигүй л бол амьдрал нь уг нь жигдрэх мэт санагдана. 

Гэр бүлийн хүчирхийлэл нь дахин давтагддаг даамжирдаг тасралтгүй цикл хэлбэрээр үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ийм үйлдэл хийчхэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдсон ч уучлаад өнгөрдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн “ Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа гэр бүлүүдийн нөхцөл байдлыг харахад эхлээд хүчирхийллийн хохирогч хүчирхийлэл үйлдэгчтэй зохицох гэж хэд хэдэн удаа уучилсан байдаг. 

Гэвч хүчирхийлэл даамжран хохирогчийн арга барагдан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Энэ ч утгаараа цагдаагийн алба хаагчид хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахдаа онцгойлон анхаарч урьд өмнөх үйлдлүүдийг нэг бүрчлэн нарийн шалгаж баримтжуулдаг. Энэ гэмт хэргийг таслан зогсоохгүй л бол нэгнийхээ аминд хүрэх эсвэл өөрөө амиа хорлох эрсдэлтэй байдаг.

Мөн цагдаагийн байгууллагад хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгчхөөд маргааш нь эсхүл тухайн асуудал намжсаны дараа хохирогч гомдолгүй хэмээн хүчирхийлэл үйлдэгчийг хаацайлан, дахин хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг” гэсэн юм.

Хүчирхийллийн явцад хүүхэд хохирдог. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд ч бас хүчирхийлэгч болдог. Өнөөдөр та хүүхдэдээ, эхнэртээ гар хүрвэл маргааш таны хүүхэд авааль эхнэрээ, хүүхдээ бас зодно. Хайртай охиныг чинь нөхөр нь зодно, өтөлсөн хойноо та өөрөө зодуулна гэдэг үг бий. 

Мөн хүчирхийллийг нуун дарагдуулалгүйгээр яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж, хэн нэгний алтан амийг авраарай. 

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.45.68)
    Барууны ихэнх оронд сургуульд гэр бүлийн хууль заадаг. Монголд шүүхэд орхоороо хальт мэддэг. Эр эм хамтаар заах тус тусд нь заах. Хамт амьдарч байж биё биеэ өссөн орчин гэр бүлийн хүмүүжил эрүүл хүүхэд төрүүлэх үзлэг гэж хүүхэд гаргана. Муу орчинд гарсан хүүхэд буруу хүмүүжиж эх нь хүчирхийлэлд өртөж эсвэл эр нь хэрүүлийн гайгаар хэрэгт орно. Хамт амьдарсан ч 26 хүртлээ тархиар сурч боловсор. Хүүхдийг дээдэлдэг улс төр гэр бүлийн хуульд эцэггүй хүүхдийн тэтгэмж эцэг нь төлөхийг оруул. Эм хүн л хохирохоос илүү хүүхдийн тэтгэмж хассан тул эцэгт нь тэтгэмж тогтоо. Үүнд аль алийн тархи хөгжинө.
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • ХӨӨГӨӨД ЯВУУЛ (139.5.217.132)
    АРХИ УУДАГ АДГУУСНУУДЫГ ХАЯАД ЯВААЧЭЭ. ТЭВЧЭЭД БАЙДАГ ЭРГҮҮ ХҮҮХНҮҮД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ! ЭР ЭМИЙН АЖЛЫН ТӨЛӨӨ ҮР ХҮҮХДЭЭ ЗОВООХОО БОЛИМООР ЮМ АРЧААГҮЙ АВГАЙ НАР!!!!
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 31 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 37 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 44 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 54 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 6 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 25 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 32 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 43 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top