x

Хүний наймаа, терроризмтой тэмцэхэд ЕАБХАБ-тай хамтарна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингерийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хооронд эрчимтэй хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд үүний нэг тод илрэл нь энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хурал болохыг онцлов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага чухал үүрэгтэйг онцлоод хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер хүний наймаа, авлига, терроризм болон мөнгө угаахтай тэмцэх, кибер аюулгүй байдлын хангахад Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах, албан хаагчдыг чадавхжуулахад дэмжихээ хэллээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 26-30-нд соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын түнш орнуудад зориулсан семинарыг Улаанбаатар зохион байгуулах юм. Мөн “Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан цагдан сэргийлэх, хууль сахиулах үйл ажиллагаа” сургалтыг энэ аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 31 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 37 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 44 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 53 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 6 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 25 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 32 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 43 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top