x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэл зориулж кабинет тохижууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг” зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс байгуулан ажиллаж байна. Энэхүү салбар комисс нь 14 хоног тутам хуралдаж, хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлж, байнгын асаргаа тогтоох, асаргааны хугацааг сунгах, цуцлах, сургууль, цэцэрлэгт хамруулах, зуучлах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэдэг. Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2019 онд есөн удаагийн хурлаар 118 хөгжлийн бэршээлтэй хүүхэд хэлэлцүүлж, үүнээс байнгын асаргаанд шинээр 74, хугацаа сунгасан 44, боловсролын үйлчилгээнд хамруулсан 52 хүүхэд байна.

Сүхбаатар дүүрэгт 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдэд эрүүл, аюулгүй ээлтэй орчин, нөхцөл бүрдүүлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг кабинетыг засварлан тохижуулж, шаардлагатай сургалтын тоног төхөөрөмж, хэрэгсэл, бичиг хэрэг, танин мэдэхүйн ном, хөдөлгөөн заслын тоглоом, комиссын гишүүдийн хувцас зэрэг шаардлагатай зүйлсээр хангалаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт хөгжлийн бэрхшээл гэж юу, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд ямар дэмжлэг үзүүлэх, тэднийг хөгжүүлэх талаар мэдлэгтэй болгох зөвлөгөө өгөн ажиллаж байна. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд хамруулах талаар комиссын гишүүдийг чадавхжуулах гурван удаагийн сургалтыг зохион байгуулаад байна.

Нийслэлд анх удаа сүрьеэгийн эмчилгээг "skype" аппликейшн ашиглан зайнаас хянадаг боллоо

Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан сүрьеэ, БЗДХ-ын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тодорхой хувиар нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд “Эрүүл залуус”, “Эрүүл залуус хөгжлийн түүчээ” өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар сүрьеэгийн диспансерын нийт үзлэг 17311 буюу өмнөх оны мөн үеэс 12,7 хувиар өссөн. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 14796 буюу өмнөх оны мөн үеэс 13,9 хувиар өсчээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд иргэдийн дундах сүрьеэ бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан ажиллах үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж, сүрьеэгийн эмчилгээг цахим сүлжээгээр хянахад шаардлагатай тоног төхөөрөмж / компьютер, телевизор, чихэвч, вэб камер/, агаар шүүгч, түргэвчилсэн оношлуур зэргээр хангасан. Ийнхүү тоног төхөөрөмжтэй болсноор нийслэлийн хэмжээнд анх удаа "SKYPE" аппликейшн ашиглан сүрьеэгийн эмчилгээг зайнаас хянаж, эхний таван сарын байдлаар 34 өвчтөн буюу нийт өвчтөний 20.1 хувийг хянаж байна. Энэ нь эмчилгээний таслалт буурах, эмчилгээний хяналт сайжрах үр дүнтэй юм.

Сүрьеэ, БЗДХ-ын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрүүл залуус хөгжлийн түүчээ” өдөрлөгийг санаачлан МУИС, МУБИС, ШУТИС, Сити их сургууль, Идэр их сургууль, Шихихутуг дээд сургуулийн 1800 гаруй орчим оюутанд сүрьеэгийн, 2000 орчим оюутан залуусыг бэлгийн замаар дамжих халдварын үзлэг шинжилгээнд хамруулж тэмбүүгийн болон сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд бүрэн хамруулаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 34 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 11 цаг 38 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 11 цаг 43 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 11 цаг 49 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 12 цаг 6 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 12 цаг 16 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 12 цаг 29 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 12 цаг 36 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 13 цаг 33 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 13 цаг 43 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 13 цаг 55 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 14 цаг 6 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 14 цаг 59 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс...
Top