x

“Мазала” үндэсний дээд лиг бямба гаригт эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала” үндэсний дээд лиг улирлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Сэлэнгэпресс-Хангарьд

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лиг бямба гарагийн 14 цагт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын тоглолтоор эхэлнэ. Үндэсний шигшээ багийг дасгалжуулж явсан И.Отгонбаярыг, “Хангарьд”-ын босс М.Отгонбаяр хэрхэн угтах нь хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татах нь дамжиггүй.

Андууд сити – Дэрэн

Өнгөрсөн жил үндэсний лигт дэвшсэн Г.Даваа-Очир дасгалжуулагчтай “Гоёо Эф Си” энэ улирлаас “Андууд сити” нэрээр дээд лиг хүч үзнэ. Г.Даваа-Очир дасгалжуулагчийн шавь нар өнгөрсөн улиралд аль ч багт амархан өрсөлдөгч биш гэдгээ харуулж чадсан. “Дэрэн”-гийн залуус тэдний 2017-2018 оны улирлын шилдэг тоглолтуудад дүн тавьж, шинэ улиралын өнгийг нь тодорхойлох өрсөлдөгчид билээ.

Эф Си Улаанбаатар – Атлетик 220

Өнгөрсөн жил дээд лигт дэвшсэн эхний жилдээ хүрэл медаль хүртсэн “Атлетик 220” улиралын эхний тоглолтоо эрс шинэчлэгдсэн “Эф Си Улаанбаатар”-тай хийнэ. Нийслэл хотын улаан өмсгөлтнүүд үндэсний шигшээ багийн тоглогчид болох Ц.Мөнх-Эрдэнэ, Ж.Сүндорж, Б.Балжинням зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэснээс гадна UEFA PRO ангиллын дасгалжуулагч Марко Ражинигаар багаа удирдуулахаар болжээ. Нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тулаан гэгдэж буй “Эф Си Улаанбаатар”, “Атлетик 220” багуудын тоглолтын эхний шүгэл бямба гарагт 20 цагаас дуугарна.

Эрчим - Жипро

Ням гарагт лигийн шинэ цэргүүд өнгөрсөн жилийн алт мөнгөн медальтнуудтай өрсөлдөнө. Эхлээд 16 цагаас үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим”-ийн ДЦС-4 талбайд, анх удаа дээд лигт оролцож буй “Жипро” зочлон тоглоно.

Арвис – Улаанбаатар сити

Нэгдүгээр лигт түрүүлэн дээд лигийн эрхийг нүүр бардам авсан “Арвис”-ын залуус жил ирэх тусам хүчирхэгжиж буй “Улаанбаатар сити”-тэй ням гарагт 20 цагаас тоглоно.

Энэ улирлаас эхлэн үндэсний лигийн тоглолтууд оройн цагаар, үзэгчдэд таатай үеэр явагдах учраас та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг зорьж, багаа дэмжээрэй. Мөн MNB Sport, mycujoo.tv-гээр бүх тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 33 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 54 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top