x

"Шарилжгүй Улаанбаатар-IV" аян эхэллээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2016 оноос эхлэн хэрэгжсэн “Шарилжгүй Улаанбаатар” аян дөрөв дэх жилдээ зохион байгуулагдахаар боллоо.

Аяны хүрээнд ойр орчимд нь иргэн, ААН байхгүй алслагдсан газар буюу Сэлбэ голын ойр орчим болон төмөр замын хамгаалалтын зурвас, хотын захын гудамж, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хашаан доторх талбайд ургасан зэрлэг шарилжийг цэвэрлэх, иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй ороцохыг уриалдаг билээ.

Өнгөрсөн жил ТҮК-ийн 920 зам талбайн үйлчлэгч ажилтан, 500 ажилгүй иргэн гэрээгээр ажиллажээ. Эдгээр ажилчид дараа нь нарийн тоосны харшилтай болсон байна. Тэгвэл энэ жилээс эхлэн Чех улсын Hecht компанид үйлдвэрлэгдсэн, тус бүр нь 250 000 төргөгийн үнэтэй нийт 50 хадуурын төхөөрөмжийг худалдаж авчээ.

Ингэснээр мэргэжлийн тусгай багаж, материалтай 100 ажиллах хүчин бэлтгэгдсэн юм. Уг төхөөрөмж ажилтны өдрийн гүйцэтгэлээс 10 дахин илүү бүтээмжтэй ажиллах чадалтай аж.

“Шарилжгүй Улаанбаатар” аян нь нийт 2 үе шаттай хэрэгжинэ.

  • I шат нь зургаадугаар сарын 20-оос долдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулагдаж, зургаадугаар сарын 29-нд бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлана. 
  • Баяр наадмын сард хур бороо их байдгаас шалтгаалан шарилжийн ургалт ихэсдэг. Иймээс шарилж ахин тоосоо гөвөхөөс өмнө II шат наймдугаар сарын 5-аас наймдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Наймдугаар сарын 17-нд мөн адил бүх нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулна.

Аж ахуйн нэгжийн эргэн тойрон, хашаа саравчинд нь ургасан шарилжийг цэвэрлээгүйгээс шалтгаалан тоосонцор агаараар дамжин нийслэлд оршин суугаа иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байдаг учраас иргэд, албан байгууллагууд идэвхтэй оролцож ойр орчимдоо байгаа зэрлэг ургамлуудыг түүж цэвэрлэхийг уриалж байна.

Мөн шарилжийг үндсээр нь зулгааж авах нь хөрсийг үржил шимгүй болгох, шороо тоос босох зэрэг муу үр дагавартай тул тайралт, таналтыг түлхүү хийх хэрэгтэй аж. Шарилжийн булцуутай хэсэг нь харшил үүсгэдэг. Тиймээс ишнээс нь 5-10 см үлдээгээд тайрах нь зохимжтой. Ингэснээр навч ургах нөхцөл бүрднэ. Энэ нь хөрсийг нарны хурц туяанаас хамгаалж, ногоон байгууламж үүсэх нөхцлийг бий болгох юм.

“Цаашдаа дээрх төхөөрөмжийг ашиглахаас гадна Солонгос улсад үйлвэрлэгдсэн шарилжийн ургалтыг зогсоох био бэлдмэлийг туршиж үзэхээр төвөвлөж байна. Энэ нь ажилчдын ачааллыг багасгана гэсэн үг” хэмээн Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуун хэллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 16 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 20 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 22 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 55 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 12 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 31 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 18 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 39 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 48 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 57 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 9 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 17 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 21 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 25 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 4 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top