x

Агаарын бохирдлыг хэзээ ч мартах ёсгүйг НҮБ санууллаа

ХУВЬ ХҮНИЙ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛСНӨӨР 2025 ОН ГЭХЭД АГААРЫН БОХИРДОЛГҮЙ БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Урин дулаан цаг ирж, утаа арилсан хэдий ч Монгол Улс агаарын бохирдлыг хэзээ ч мартах ёсгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. “Монгол Улсын агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их байна. Жилд 2400 хүн агаарын бохирдлоос болж нас бардаг гэсэн харамсалтай тоо гарчээ. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд болон эдийн засагт хамгийн их хор хөнөөлтэй. Тухайлбал, өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгддэг. Мөн хүүхдүүдийн дундах нийт өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замтай холбоотой байдаг. Тиймээс Монгол Улс агаарын бохирдлыг бууруулахын тулд улирал харгалзахгүй анхаарах ёстой” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн анхааруулсан юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс агаарын бохирдолд зориулан улсын төсвөөс гаргасан зарцуулалтын талаар өнгөрсөн онд судалгаа хийжээ. Судалгаагаар байгаль орчинд ямар хор хөнөөл үзүүлж байгаа, эрүүл мэндийн салбарт хэчнээн төгрөгийн зардал учруулдаг, өвчний улмаас ажилдаа явж чадаагүй хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж хэрхэн доройтож байна зэрэг олон асуудлыг авч үзсэн байна. Нөөцийг ашиглаж буй байдалдаа өөрчлөлт оруулахгүй бол агаарын бохирдолд зарцуулж буй зардал улам нэмэгдэж, эцэст нь хүн амьдрах боломжгүй болно гэсэн дүгнэлт гарчээ.

Агаарын бохирдлын үндсэн шалтгааныг олж тогтоож, ул мөргүй алга болгосноор энэ асуудлаас салах бүрэн боломжтой. “Монгол Улсын Засгийн газраас олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч, өөр хоорондоо уялдаа холбоогүй, системчлээгүй учраас их хэмжээний мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан” гэдгийг Биата Транкманн онцоллоо.

Монгол Улсын агаарын бохирдолд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. “Түүхий нүүрс болон тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа, мөн газар тариаланд ашиглаж буй бордооноос агаарт дэгддэг хий бохирдолд нөлөөлдөг. Үүнээс болж ургамал, ан амьтны тогтолцоонд өөрчлөлт орж, доройтож байна. Ялангуяа орон нутагт үүсэж байгаа агаарын бохирдлыг үл тоомсорлож болохгүй. Агаарын бохирдол зөвхөн хотод байдаг асуудал биш. Агаар байнга хөдөлгөөнтэй байдаг учир хотод үүссэн агаарын бохирдол улс даяар тархдаг. Энэ асуудлаас болж улсын хэмжээнд гэлтгүй хил дамнан дэлхий даяар өөрчлөлт явагдана. Тиймээс агаарын бохирдолд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах цаг болсон” талаар Францын эрдэмтэн, судлаач Филиппе Грандколас хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулахад олон арга хэмжээ авч болох аж. Тухайлбал, түүхий нүүрс хэрэглэхгүй, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, дулаан алдагдлыг бууруулах зэрэг нь хамгийн эхний алхам. Үүнээс гадна хувь хүний хандлагыг өөрчилснөөр 2025 он гэхэд агаарын бохирдолгүй болох бүрэн боломжтой талаар мэргэжилтнүүд хэлж байв.

НҮБ-ын агентлагууд өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авсан талаар сонирхлоо.

Ч.БАТАА: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ГУРВАН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн мэргэжилтэн/

-Манай байгууллага боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гурван арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, ялгаралтыг нь бууруулна. Үүнийг агаарын бохирдлын эх үүсвэртэй нь тэмцэж, бууруулна гэж ойлгож болох юм. Хоёрдугаарт, өртөлтийг бууруулах. Нэгэнт агаарын бохирдол бий болсон тохиолдолд ард иргэд чадах хэмжээндээ сэргийлэх ёстой. Хүн бүр сургууль, цэцэрлэг болон ажлынхаа дотоод орчны агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, хүмүүсийн эрүүл мэндийг дэмжинэ. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд байх, мөн иргэд өөрсдийгөө утаанаас хамгаалах, хоол ундандаа анхаарах зэргийг хэлж байгаа юм.

О.ГҮНБИЛЭГ: 4000 САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ АЖИЛЛУУЛНА

/Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн/

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2011 онд байгуулагдаж, 2017 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болж нэрээ өөрчлөн, ус, хөрс, агаарын бохирдол, хог хаягдлын асуудалд анхаарах болсон. Энэ онд 75.2 тэрбум төгрөгийг 32 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, агаар орчны бохирдлыг бууруулахад 4000 сайн дурын ажилтныг ажиллуулна. Эдгээр хүмүүс гэр хорооллын 200 мянган айлаас 31 асуулгын хүрээнд судалгаа авч, гар утасны аппликейшныг бий болгох юм. Ингэснээр үндсэн дататай болно. Мөн иргэд бие биедээ нөлөөлөх зорилгоор сайн дурын ажилчид түүхий нүүрс хориглосон бодлого, шийдвэрийг сурталчилна.

Э.ДЭЛГЭРМАА: МОНГОЛ УЛС ОДООГООР ХОЁР ДАХЬ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙНА

/ДЭМБ-ын Орчны эрүүл мэндийн мэргэжилтэн/

-Агаарын бохирдлын чиглэлээр хэд хэдэн бүлэг ажлуудыг зохион байгуулдаг. Тодруулбал, агаарын бохирдол хаана, ямар хэмжээтэй байна гэдгийг онлайнаас болон гудамжинд байрлах самбаруудаас харах боломжтой болсон. Мөн агаарын бохирдлоос үүсэж байгаа өвчин, түүний нас баралтыг дөрвөн түвшнээр гаргаж байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж ханиад, томуу дэгдсэн үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ үзүүлэх чадавхыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж эхэлсэн юм. Агаарын чанар ямар байгааг хянаж байхын тулд дөрвөн зорилтыг тавьсан. Монгол Улс одоогоор хоёр дахь зорилтыг хэрэгжүүлээд байна.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 18 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 22 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 24 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 57 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 14 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 33 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 20 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 41 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 50 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 59 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 11 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 19 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 23 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 27 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 6 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top