x

Нинжа нарын сүйтгэсэн Цагаан дэлийн агуйг компаниудаар нөхөн сэргээлгэнэ

Нинжа нарын гарт сүйдээд олон жил болж байгаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байдаг аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Монголын хамгийн том Цагаан дэлийн агуйг УИХ-аар хэлэлцэж улсын тусгай хамгаалалтад энэ оны тавдугаар сарын 2-нд авжээ.

Цаашид агуйг нөхөн сэргээх хэвийн байдалд оруулах талаар аймгаас тодорхой ажил зохион байгуулахаар тус агуйг тойрч үйл ажиллагаа явуулж байгаа 10 компанийн төлөөллийг урьж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зургаадугаар сарын 13-нд уулзаж тодорхой шийдэлд хүрсэн байна.

Мөн аймгийн БОАЖГ, МХГ, Онцгой байдлын газар зэрэг холбогдох чиг үүргийн байгууллагууд, Айраг сумын ИТХН-ын дарга С.Туулайхүү, Засаг дарга Мөнжаргал нарын хүмүүс оролцсон юм.

Эхний удаа агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлахаар болж энэ ажлын санхүүжилтэд компаниуд тус бүр таван сая төгрөг хандивлахаар болсон бол аймгаас 20 сая төгрөг, Айраг сумаас нөхөн сэргээлтэд зориулж тодорхой төсөв гаргахаар боллоо.

Агуй бүрэн судлагдаагүй тул агуй орчмыг нөхөн сэргээсний дараа тусгай мэргэжлийн байгууллагын хүмүүсийг ажиллуулж агуйг судлах, тодорхой дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд суурилж цаашид хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжүүлэхээр төлөвлөсөн аж.

Мөн аймгийн Засаг дарга зургадугаар сарын 05-нд захирамж гаргаж улсын тусгай хамгаалалтад авсан Цагаан дэлийн агуйгаас дотогш зайд тэсэлгээ хийж олборлолт явуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Хэдийгээр ийм шийдвэр гаргасан ч зарим компанийн төлөөлөл "Бид нинжа нар шиг гар аргаар олборлодоггүй. Үйлдвэрийн аргаар олборлодог тул заавал тэсэлгээ хийх шаардлага гардаг. Тийм болохоор агуйг бүрэн судлаж хамрах хүрээг тодорхойлон хаана нь тэсэлгээ явуулж болох, аль хэсэгт нь болохгүй талаар тодорхой дүгнэлт гаргах нь зөв болов уу" гэсэн саналыг хэлсэн байна. Холбогдох саналыг аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд анхааралдаа авна гэжээ.

Тус газрын эргэн тойронд “Эм Си Ти Ти” ХХК, “Дунфа лума” ХХК, “Таванбаатар” ХХК, “Мөнхболор хүрээ” ХХК, “ЗЦБЭ”ХХК, “Талс бурханд” ХХК, “Хүрээ дэл” ХХК, “Алтанбарга” ХХК тус тус лиценз эзэмшдэг.

Цагаан дэлийн агуйг сумын 2006, 2010, 2013 онд тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар 2011, 2014, 2019 онд тус тус аймгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Харин ийн 2019 онд улсын тусгай хамгаалалтад авсан юм.

Агуй гадна талдаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван хантай гэрийн буйрын хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 18 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 21 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 24 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 56 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 13 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 32 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 19 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 41 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 50 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 59 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 10 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 19 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 22 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 27 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 5 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top