x

Япон эмэгтэй Монголд 600 гаруй мод тарьжээ

Япон Улсын Осака хот дахь Монгол Улсын Соёлын элч Сато Норико өөрийн санаачилсан “Ногоон Улаанбаатар” төслийн хүрээнд цаг агаарын хүнд нөхцөлд хэрхэн мод тарьж, ургуулах, арчлах талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэнд сургалт зохион байгуулсан байна.

Японы Саппоро хотын газар нутгийн хэмжээ 1121 ам км бөгөөд түүний 64 хувь нь ногоон байгууламжтай. Харин манай нийслэлийн газар нутгийн хэмжээ 4704 ам км боловч ногоон байгууламжтай нь дөнгөж 25 хувийг эзэлдэг. Тиймээс Улаанбаатарт мод, зүлэг тарих шаардлагатай ч зөв төлөвлөгөөтэй ажиллахгүй бол цөөнгүй асуудал үүсэх эрсдэлтэйг энэ удаагийн сургалтаар Японы мэргэжилтнүүд онцолжээ.

Хатагтай Сато мод тарих, үржүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зорилготой дээрх төслийг Японы Хоккайдо мужийн захиргаатай хамтран JICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр манай оронд 2011 оноос хойш гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн сүүлчийн шатыг ирэх есдүгээр сард хэрэгжүүлж дуусах юм байна.

Мөн тэрээр ирэх онд Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад манай цэцэрлэгчдийг хамруулах бас нэгэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд голт бор, сакура, сарнай, чацаргана, монос зэрэг 600 гаруй мод тарьж, 300 орчим хүнийг сургалтад хамруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДАШТ-2026: Канадын баг 1/8 шигшээд хамгийн түрүүнд шалгарлаа 47 мин Налайх дүүрэгт “Бүү бас!” нөлөөллийн аяны нээлттэй өдөрлөг боллоо 53 мин В.Путин: Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 1 цаг 25 мин АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролцжээ 1 цаг 28 мин П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх 1 цаг 33 мин Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг зурвал О.Цогтгэрэл бусад намуудтай тохироо хийнэ... 1 цаг 45 мин Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо 1 цаг 52 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй өдөрлөг” болно 1 цаг 57 мин “Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бай шагналаа гардав 2 цаг 0 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 2 цаг 8 мин Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно 2 цаг 19 мин Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 2026-06-26 М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 2026-06-26 Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 2026-06-26 Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 2026-06-26 Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 2026-06-26 Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 2026-06-26 Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 2026-06-26 Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 2026-06-26 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 2026-06-26
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио...
Top