x

Өнөөдөр Дэлхийн хүрээлэн буй орчны  өдөр

Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг Дэлхийн хүрээлэн буй орчны  өдөр нь (World Environment Day) дэлхийн хамтын нийгэмлэгийг хүрээлэн буй орчны асуудалд хандуулах зорилготой. Хүрээлэн буй асуудлаар Стокгольмын 1972 оны бага хурлаас энэ өдрийг тэмдэглэх тогтоолыг анх гарсан билээ. Дэлхийн байгаль орчны өдрийг 1973 онд “Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор зохион байгуулсан бол 1987 оноос эхлэн улс орнууд өөр өөр уриан дор санаачлан зохион байгуулж эхэлжээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоолоороо Хүрээлэн буй орчны НҮБ-ын хөтөлбөрийг (United Nations Environment Programme, ЮНЕП) баталсан юм.

Хүрээлэн буй салбарын НҮБ-ын гол байгууллага болсон ЮНЕП даяарчлалын экологийн  хөтөлбөрийг батлан гаргадаг ба төв байр нь Найроби (Кени) хотод байрладаг.

Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс, ууж буй уснаас дэлхий дээрх нас баралтын 23 хувь нь үүдэлтэй. Химийн бодисын алдагдал, бохирдсон агаар, эрүүл бус амьдралын хэвшил үүнд хамгийн их нөлөөлж байна. Сахарын цөл орчмын Африкийн орнуудад гэхэд л халдварт өвчин, хоол хүнсээр дамждаг өвчин, шимэгч хорхойнууд халдварладаггүй өвчнөөс илүүтэй хор хөнөөл учруулж байна.

Дэлхийн газрын зургийг харвал хүрээлэн буй орчноос үүдэлтэй үхэлд хамгийн их нэрвэгдэж буй бүс нутаг нь Азийн зүүн өмнөд хэсэг (28 хувь), Номхон далайн баруун хэсэг (27 хувь) юм. Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр нийт нас баралтын 22 хувь нь агаарын бохирдолтой холбоотой, Европ тивд энэ үзүүлэлт 15 хувьтай байна. Жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос, 3.5 сая хүн ундны усны хомсдол, эрүүл ахуйн доголдлоос болж хорвоог орхиж байгаагэсэн тоо бий.

1995 оноос хойш 600 гаруй мянган хүн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшгийн улмаас амь насаа алдсан бол, 4.1 сая хүн гэмтэж, бэртэж, орон гэрээ алдаж, яаралтай тусламж авах  шаардлагатай болжээ. Эрүүл мэндэд учрах аюулыг хамгийн их нэмэгдүүлж байгаа хүчин зүйл нь цаг агаарын өөрчлөлт болж байгаа аж. 2030-2050 онд дээрх шалтгаан дээр нэмэгдэн хоол хүнсний дутагдал, хумхаа, гэдэс гүйлгэх, дулаарлын улмаас үүссэн ядаргааны улмаас жил бүр 250 мянган үхэл нэмэгдэж болзошгүй.

Эрүүл хүрээлэн буй орчинд хөрөнгө оруулах нь олон ашиг тус авчирна хэмээн НҮБ үзэж байна. Озоны давхаргыг гэмтээж буй 100 гаруй бодисыг устгаснаар арьсны хорт хавдрыг хоёр саяар, хараа муудах өвч­нийг мэдэгдэхүйцээр багасгаж, бензин шатахуун дахь тугалгыг байхгүй болгосноор цаг бусын үхлийг нэг саяар бууруулах боломжтой. Яндангийн утаа, метан хий зэрэг агаар бохирдуулагч хийг багасгаснаар жил бүр 2.4 сая хүний амийг аварч болох ажээ.

• Дэлхийн хүн амын 92 хувь нь цэвэр агаараар амьсгалж чадахгүй байна

• Агаарын бохирдол нь дэлхийн эдийн засагт жил бүр 5 их наяд долларыг халамжийн зардалд гаргахад хүрдэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 7 цаг 42 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 8 цаг 4 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 8 цаг 12 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 8 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 8 цаг 34 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 8 цаг 39 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 8 цаг 47 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 8 цаг 56 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 9 цаг 2 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 9 цаг 52 мин "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park 10 цаг 53 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 11 цаг 1 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 13 цаг 0 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 13 цаг 21 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 13 цаг 31 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 13 цаг 37 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 13 цаг 39 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 13 цаг 49 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 13 цаг 52 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 14 цаг 39 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Ормузын хавх Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ
Top