x

Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ баасан гарагт эхэлнэ

Олон улсын, 3х3 сагсан бөмбөгийн холбооноос  зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гарагаас ирэх тавдугаар сарын 01-ний хооронд БНХАУ-ын Шинжэн хотод болно.

Фиба 3х3 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн онд Монгол Улсад болоход манай эрэгтэй шигшээ баг аваргалж, эмэгтэй аваргаар Австрали Улсын баг тодорсон юм.

ААШТ-нд Авсрали, Шинэ Зеланд зэрэг далайн орнууд оролцдог болсон нь энэ тэмцээний чансааг улам өндөр болгосон юм. 

Манай улсын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр чансаатай багаар нэрлэгдэж байгаа бөгөөд “А” зоог толгойлон  Катар, Тайванийн багуудтай нэг зоонд багтсан юм. 

Катарын баг 2014 оны Фиба  3х3 дэлхийн аварга баг бөгөөд  өмнө нь манай багтай 2017 оны Ашхабатын Азийн танхимын наадмын 4/1, Вьетнамын Дананг хотноо болсон Азийн элсний наадмын аваргийн төлөө манай багтай тоглож байсан юм. 

Тайвань Улсын багийн хувьд хурдтай, шидэлтэд тулгуурласан баг бөгөөд  Улаанбаатар хотноо болсон өмнөх оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай багтай хасагдах шатанд тоглон хожигдож байсан юм. Манай эрэгтэй баг азийн аварга болсон бүрэлдэхүүнээрээ энэ тэмцээнийг зорих бол харин эмэгтэй ОУХМ Б.Солонгыг бүрэлдэхүүндээ нэмсэн байна.

Өмнөх Азийн аваргад оролцсон ОУХМ Ж.Иштаяа энэ удаагийн азийн аваргийг өнжихөөр  болжээ.  Монгол улсын  үндэсний эмэгтэй шигшээ баг урдчилсан шатанд Узбекстан, Хонконг, Ванату /далайн орон/ улсын багуудтай тоглож хэсгээсээ гарвал үндсэн “В” хэсэгт Иордан, Индонезын багуудтай нэг зоонд тоглох юм.  Эмэгтэй шигшээ баг маргааш Ази аварга болох Шинжэн хотыг зорих бол эрэгтэй Наньжины дэлхийн гранпригаас шууд тэмцээн болох хотод очин бэлтгэлээ хангаж байгаа билээ. 

Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга ажиллах юм.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 51 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 56 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 13 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top