x

Уул уурхайн 7 компанид 54 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2019 оны 5 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд Мандал, Баянгол, Ерөө сумын нутгуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй найман аж ахуйн нэгж, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор гэрээ байгуулсан 16 нөхөрлөл хамрагдсан байна. 

Баянгол сумын нутаг Урт булаг гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Тайхаржин майнинг” ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.  Мөн Урт булаг гэх газар Баянгол сумын Засаг даргатай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажиллаж байгаа “Баян өгөөж Хараа” нөхөрлөл нь журамд заасан техник тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн, тусгай хэрэгцээний талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд Баянгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бумцэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. 

Хяналт шалгалтаар Ерөө сумын Харгана гэх газарт иргэн О, Бугант тосгоны Агуйт гэх газарт иргэн О нар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчин хууль бусаар ашигт малтмал олборлосон байсан бөгөөд уг зөрчилд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. 

Хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “Ганбаттулга” ХХК, “Шарнарст” ХХК, “Тайхаржин майнинг” ХХК-иуд болон Ерөө сумын Ялбаг гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон Ялбагийн гол нөхөрлөл зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж нөхөрлөлүүд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ сайн биелүүлж ажиллаж байгааг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.  

mongolianminingjournal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 17 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 21 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 24 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 56 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 13 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 32 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 19 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 41 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 50 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 58 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 10 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 19 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 22 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 26 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 5 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top