x

Байгаль хамгаалагчид дрон, таблет GPS, галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3 дугаар шатыг хэрэгжүүлэгч талуудын хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Тус төслийн 2, 3 дугаар шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, төслийн 2, 3 дугаар шатанд хамрагдах Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3 дугаар шатанд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан нийт 27,5 сая еврогийн төсөл хэрэгжинэ. Энэ төсөл нь ТХГН-ийн Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн газар зүйн хувьд томоохон (кластер) бүс нутагт болон бусад бие даасан ТГН-т 2019-2026 оны хооронд хэрэгжинэ.

Төслийг кластер хэлбэрээр хэрэгжүүлэх гол зорилго нь эдгээр бүсүүдэд сум орон нутгийн удирдлагын болон байгаль хамгааллын чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, ТХГН болон эко-коридор нутгуудын хамгаалалт, ашиглалт, орон нутгийн тогтвортой хөгжлийг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлэх гэдгийг төслийн багийхан олцолж байлаа.

Байгаль хамгаалагчид дрон, таблет GPS, галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов

Арга хэмжээний үеэр ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад төслийн 1 дүгээр шатны хүрээнд Хамгаалалтын захиргаадад хүлээлгэж өгөх нийт 250.000 еврогийн  дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцасны дээжээс гардуулан өгсөнийг сайд Н.Цэрэнбат зарим Хамгаалалтын захиргааны төлөөлөлд гардууллаа.

Энэ үеэр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил байгаль орчны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, цаашлаад II, III шатыг хэрэгжүүлэхээр болсонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау хэлэхдээ: “Монгол Улс өөрийн өвөрмөц ландшафтыг хамгаалахын тулд байгаль орчныг хамгаалах шинэчлэл хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Герман Улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин зүтгэж буй найдвартай түнш хэвээрээ байна” гэдгийн мөн онцлон тэмдгэлсэн юм.

2019 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.  ХБНГУ нь 1992 оноос хойш Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр хоёр улс биологийн төрөл зүйл, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 18 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 22 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 25 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 57 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 14 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 33 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 20 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 42 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 51 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 59 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 11 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 19 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 23 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 27 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 6 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top