x

Нийслэлийн ойгоос энэ онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоолыг хэлэлцлээ. Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Уг асуудалтай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгч Ё.Цацралтуяагийн зүгээс өмнө нь Хан-Уул дүүрэгт цэвэрлэгээ явуулж байхад иргэдээс залуу мод тариад байна гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар яаж хяналт тавьдаг вэ гэсэн асуултыг тавьсан. Үүнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Цэвэрлэгээ хийх явцад байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид зэрэг дөрвөн газраас хяналт тавьдаг. Сүүлийн дөрвөн жилд бидэнд ямар нэгэн санал гомдол ирээгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Ийнхүү өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоосон тогтоолыг хэлэлцэж дэмжлээ. 

Мөн өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай, Багануур дүүргийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон нийслэлийн есөн сургуулийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм”  батлах тухай болон Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 17 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 20 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 23 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 55 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 12 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 31 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 18 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 40 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 49 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 58 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 9 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 18 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 21 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 26 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 4 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top