x

“Монголын мистер -2018” УАШТ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа нэмэгдлээ

“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм.

Энэ тухай өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын бодибилдинг фитнессийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Мөнгөн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, МБФХ-ны Ерөнхий шүүгч, ОУ-ын шүүгч Г.Батзориг,  Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг нар оролцов.  

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна олон онцлог зүйл байгаа юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор МБФХ-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 22 бодибилдинг, фитнессийн клубүүдэд Даваа-Баасан гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүх насны иргэд ямар нэг шалгуургүйгээр өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх боломжийг нээсэн. Энэ ажил маань амжилттай хэрэгжиж байгаа.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Монголын мистер-2018” тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцож байна.  

Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: Энэ жилийн “Монголын мистер-2018” УАШТ-нд тайзны засалтаас эхлээд олон онцлог бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа шинээр нэмэгдэж байгаа бөгөөд уг спортоор хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг тэмцээнд оролцуулснаар бусдадаа зөв үлгэр дуурайл болж, өөрт тулгарах бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана.

Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм.  

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд нийт 19 ангилалд 108 тамирчин өрсөлдөх бөгөөд шагналт таван байр, цомтой байгаа.

Мастер ангилал: 50 наснаас дээш

Залуучуудын ангилал: 21 хүртэлх

Бодибилдинг ангилал: 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг +80кг

Фитнесс ангилал: Эрэгтэй, эмэгтэй ангилал

Эмэгтэй модель ангилал: 160 см хүртэл, 165см  хүртэл, 165 см дээш

Эрэгтэй спорт модель 170 см хүртэл, 175 см хүртэл, 175 см дээш гэсэн ангиллуудаар өрсөлдөнө.

Приус центр ХХК Монголын мистер тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна. Мөн Дабль Пирамид ХХК, Сибирийн эрүүл мэндийн байгууллага, Батаар ХХК, Үндэсний спорт хувцасны брэнд, Ногоон сор ХХК, Профит фитнесс клуб, “АNN” ХХК /уургийн компани/ зэрэг компаниуд ивээн тэтгэж байгаа. Дээрх бүх компаниудын удирдлагууд болон нийт хамт олонд нь баярласнаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. Мөн нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуучуудыг спортоор хичээллэх нөхцөл бололцоог дээшлүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье гэлээ гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 56 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 13 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top