x

“Уулын эзэн” цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалдаг

Яагаад цоохор ирвэс гэж?

Цоохор ирвэс нь Төв Азийн өндөр уулсын билэг тэмдэг юм. Энэ гайхамшигт бүс нутаг олон арван сая хүнийг ундаалж, байгалийн олон янзын зүй тогтлыг өөртөө агуулж байдаг өвөрмөц нутаг билээ. Иймээс бид “Уулын эзэн” цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалдаг.

Монгол улс нь цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд 2-т эрэмбэлэгддэг бөгөөд манай улсын цоохор ирвэсийн хамгаалал Гималайн уулс, Алтайн саяны уулсын цоохор ирвэсийн холбоос бүс нутаг болдгоороо чухал ач холбогдолтойд тооцогдож, олон сая хүний итгэл найдвар болсон юм.

Ойрын өдрүүдэд Улаанбаатрын автобусны буудал дээрх самбараас цоохор ирвэсийг хайж олох эрмэлзэл олон нийтийн сүлжээгээр идэвхтэй давлагаалсныг анзаарсан биз. Олон хүмүүс энэ давлагаанд нэгдсэн ч “эрлийн” үзүүр мухарджээ. Тэдний хайсан цоохор ирвэс яагаад олдоогүйг та мэдсэн үү?

Цоохор ирвэсийг хайж олоогүй шалтгааныг мэргэжилтнүүд түүний тоо толгой цөөрч, амьдрах орчин нь хомстож, тархац нутаг хумигдсан үндсэн шалтгаан нь хүмүүс бидний дам, шууд үйлдэлтэй холбоотой тухай тайлбарласан байна. Сүүлийн 20-иод жилийн дотор цоохор ирвэсийн амьдрах орчны доройтол, хууль бус ан улам бүр нэмэгдэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагасан малын тооны өсөлт, бэлчээрийн буруу менежмент зэрэг шалтгаануудаас үүдэлтэй хүн ирвэс хоорондын амьдрах орчны давхцалтай холбоотой зөрчилдөөнөөс үүдэж энэ зүйл амьтан устаж үгүйрэх шалтгааны нэг болж байгаа юм байна. Мөн цоохор ирвэсийн үүр, шөнийн идэвхи, хөдөлгөөн бартаат өндөр уулс дахь нууцлаг амьдрал нь түүнийг олж харах, судалж ойлгоход нэн бэрхшээлтэй болгодог.

Үзэмжит сайхан арьсных нь төлөө цоохор ирвэсийг агнаж, үндэслэлгүйгээр яс болон эд эрхтнийг дорнын анагаах ухаан ашигладаг гэх буруу ойлголтоор агнаж, худалдан борлуулах хууль бус худалдаа өсөх хандлагатай болсон нь ховордож, устах аюулыг улам бүр түргэтгэж байгааг хуулийн байгууллага, мэргэжлийн судлаачид анхааруулсаар байна.

Амьдрах орчин, тархац нутаг нь хумигдах гол шалтгааны тэргүүнд түүний идэш тэжээл болдог амьтдын тоо толгой буурч, тархац нутгаасаа дайжин хомстсоноос цоохор ирвэс малд халдах үзэгдэл нэмэгдсэн нь цоохор ирвэс малчин хоорондын зөрчлийг улам нэмэгдүүлдэг.

Эрчимтэй өргөжин тэлж байгаа хотжилт, бэлчээрийн талхигдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хөгжлийг түүчээлэх шинэ зам, уул уурхайн хөгжил цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдын үлдсэн нутгийг хэсэгчлэн хуваасаар байна.

ДБХС –н Монгол дахь хөтөлбөрийн газар эдгээр аюул заналыг бууруулахаар нутгийн иргэд, олон нийт, хүүхэд багачуудад энэхүү нууцлаг агаад содон амьтны байгаль экологи дахь ач холбогдлыг таниулах, чиглэлээр хийж буй сонирхолтой ажлуудыг https://www.facebook.com/wwfmongolia/ хуудаснаас #landofSnowleopard орж сонирхоорой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 17 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 21 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 23 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 56 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 13 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 32 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 19 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 40 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 49 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 58 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 10 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 18 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 22 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 26 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 5 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top