x

Өвлийн спортын холбоод хичнээн ам.доллар олдог вэ?

Энэ тухай Forbes сэтгүүл нийтлэснийг тоймлон хүргэж байна.

Ивээн тэтгэгчид олимпийн наадамд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Олон Улсын Олимпийн Хорооноос /ОУОХ/ мэдээлснээр, зуны болон өвлийн олимпийн наадмын туршид нийт олсон орлогын 18 хувийг чинээлэг хүмүүс бүрдүүлдэг байна. 2014 онд ивээн тэтгэгчид ОУОХ-нд 309 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг бол 2016 онд энэ тоо 410 сая ам.долларт хүрчээ. Олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн жагсаалтыг McDonald’s орхисон ч Toyota, Intel болон Alibaba Group шинээр нэгджээ. Ингэснээр олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн тоо 13 болж өсчээ. 

Өвлийн спортын ихэнх холбоод ивээн тэтгэгч компаниудтай гэрээ байгуулдаг. Олимпийн эхэн үед бүх зар сурталчилгааны талбайг ОУОХ-ны түнш байгууллагууд болон орон нутгийн зохион байгуулах хороодод өгдөг ч олимпийн өмнөх сонгон шалгаруулалтад үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэх замаар ивээн тэтгэгчдийг татдаг байна. ОУОХ эсвэл Хөлбөмбөгийн өвлийн холбоод тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт татаж чадахгүй ч тэд ашигтай гэрээ байгуулдаг гэнэ. 

Тодруулбал, Баварын шар айраг үйлдвэрлэлийн компани “Erdinger Weißbräu” Биатлоны олон улсын холбоотой /IBU/ 2017, 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 1.5 сая евро төлжээ. Биатлоны дэлхийн 12 удаагийн аварга, Олимпийн хошой аварга Магдалена Нойнер ид карьерынхаа үед “Erdinger Weißbräu” компани энэ спортыг сонирхож, хөрөнгө оруулах болсон байна. Тус компани эхний үедээ зөвхөн тамирчинтай гэрээ байгуулсан ч хожим нь Биатлоны олон улсын холбоотой хамтран ажиллах гэрээг дахин байгуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл дэлхийн цомын аваргууд тус компанийн брэндийн алкоголийн хольцгүй шар айргийг хэрэглэж байна. 

Өвлийн спортын гурван холбооны гол түнш нь яах аргагүй Германы автогигант BMW билээ. Германчууд Биатлоны Олон улсын холбоотой 2010 он гэрээ байгуулсан бөгөөд хожим нь BMW-тэй нэгдэж, улмаар дэлхийн цомын тэмцээний нэр нь BMW IBU World Cup болсон түүхтэй. Бобслей болон Скелетоны дэлхийн цомын тэмцээн ч мөн адил ийм нэртэй. BMW онцгой статусынхаа төлөө холбоодод нэмж 300 мянган евро төлдөг байна. Олимпийн наадмын ивээн тэтгэгчид энгийн гэрээ хийхдээ жил бүр 500 мянган евро төлдөг гэж Manager magazine мэдээлэв. Харин BMW ойролцоогоор 800 мянган евро төлдөг гэнэ.

Хоккейн спортын олон улсын холбоо (IIHF) 25 жилийн туршид “Škoda” компанитай хамтран ажилласнаараа Гиннесийн номд бичигдсэн байдаг. Гэхдээ энэ дээд амжилт удахгүй шинэчлэгдэнэ гэж судлаачид харж байна. Учир нь, Чехийн автомашин үйлдвэрлэгч компани “Škoda” 2021 он хүртэл гэрээгээ сунгажээ. 

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр телевизийн эфирийн 1600 цагийг жил бүр  Škoda компанийн зар сурталчилгаа эзэлдэг гэнэ. Энэ нь эфирийн цагийн дунджаар 66 хувийг эзэлдэг ажээ. Škoda компани мөсөн талбайн төв хэсэгт, зар болон оноолтын самбар, үзэгчдийн суудал зэрэг хамгийн ашигтай байрлалд өөрсдийн зар сурталчилгаагаа байршуулж чаддаг. Энэ нь телевизийн эфирээр компаниа сурталчлах энгийн арга гэнэ. Таван жилийн дотор хоккейн спортыг зурагтаар үзэж буй хүмүүсийн тоо 30 хувиар өсч, 2017 онд 1.3 тэрбум болжээ. Харин Кельн болон Парисын цэнгэлдэхийн талбайд 686 мянган хүн хоккейн спортыг сонирхон үздэг. Иймээс л Škoda Олон Улсын Хоккейн Холбоотой /IIHF/ гэрээгээ цуцлахыг хүсэхгүй байгаа бололтой. 

Олон Улсын Уран гулгалтын Холбоо /ISU/ жил бүрийн орлогын 26 хувийг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгааны хэлэлцээрт зарцуулдаг. Тодруулбал, 2016 онд 27 сая ам.долларын ашигтай ажилласнаас 7.1 сая ам.долларыг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгаанд зарцуулжээ. 

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 33 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 54 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top