x

85 настай Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, нэгэн мөнгөн медальтайгаар тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. 

85 настай Ц.Раднаа тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, аваргын алтан медалыг хүртлээ. 85-аас дээш насны тамирчид өрөлдсөн энэ ангилалд Монгол, АНУ-ын тамирчид өрсөлджээ. 

Ц.Раднаа тэмцээний эхний өдөр 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг 1:20,65 секунд болгон шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртсэн. Түүний дараа 60 метрийн саадтай харайлтын уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ялж аваргалсан юм.

Ийнхүү 85 настай Ц.Раднаа хөнгөн атлетикийн 400 метр, саадтай харайлт, гурвын харайлт гээд гурван төрөлд үнэмлэхүй амжилт үзүүлэн энэ жилийн мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, мөн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. 

Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний төрөлд зургаан тамирчин өрсөлдөж, Германы тамирчид алт, хүрэл медалыг хүртсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 48 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top