x

С.Бадар-Ууган: Тамирчид өөрийнхөө хоол унд, эм тариаг сайн хянаж байх хэрэгтэй

Допингийн асуудлыг МҮОХ зангидах ёстой

Үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал он гарсаар хэд хэдэн удаа хойшилсны эцэст өнгөрөгч баасан гаригт хуралдлаа. Онцлог нь энэ удаагийн хуралдаанаар анхаарлын төвд байгаа олимпын хорооны ерөнхийлөгчийн асуудлыг огт хэлэлцсэнгүй. Учир нь ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Мөнх-Очир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлыг хэлэлцэхгүй байх хүсэлт хүргүүлсэн юм. Иймээс ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн болон нэр дэвшигч Э.Мөнх-Очир нарын шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэхийг хүлээхээр шийдсэн байна.

Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар бүлэглэж, гурван тэрбум төгрөг завшжээ

Эргэн сануулахад, олимпын хорооны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь өдгөө өмч хувьчлалын асуудлаар шүүхээс ял сонсоход хүрээд байна. Түүний хувьд олимпын хорооны захиргааны албаны дарга, хуулийн зөвлөх Б.Нарантуяагийн хамт бүлэглэж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор Монголын үндэсний олимпын хорооны өмчлөлд байсан тамирчдын сэргээх төвийн зориулалттай 1890 м.кв талбайтай, таван давхар үл хөдлөх хөрөнгийг завшжээ. Д.Загдсүрэн тус барилгыг Б.Нарантуяагийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан гэж олимпын хорооны гишүүдэд ойлгуулж, гурван тэрбум 854 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн юм байна.

С.Бадар-Ууган: Тамирчид өөрийнхөө хоол унд, эм тариаг сайн хянаж байх хэрэгтэй

Бүх гишүүдийн хуралдааны үеэр Үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Бадар-Ууганаас дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр “Д.Загдсүрэн Ерөнхийлөгчийн асуудлаас болоод олимпын хорооны ажил зогсохгүй. Тийм болохоор бид хурлаа хийж, тайлангаа тавьж, цаашид хийх ажлаа өнөөдөр ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар БСШСЯ-тай хамтран Спортын дэд хороо байгуулж ажлын хэсгийн хурлыг ойр ойрхон хуралдуулж байна. Маш олон ажил, бэлтгэл сургуулилт, сургалтын ажлууд биднийг хүлээж байгаа. Үүнийг шат дараатай хэрэгжүүлэхээр ярьж, төлөвлөж байна. Энэ удаагийн хурлаар өнгөрөгч оны тайлан, ирэх оны төсөв төлөвлөгөөг батлах, зарим нэг спортын холбоодыг эгнээндээ элсүүлж нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улс 2020 оны олимпод 40 эрх авах зорилго тавиад байна. Эрх авах тэмцээнүүд зарлагдаж эхлээгүй байгаа. Одоогийн тамирчид маань оноогоо цуглуулах ажилдаа ид ороод явж байна. Олимпод оролцох тамирчдынхаа хувцсыг урьдынх шиг хэл ам татахгүйгээр чанартай, өнгө үзэмжтэй хийх талаар ярилцаж л байна. Сонгон шалгаруулалтаа эрт зарлахыг зорьж байна. Олимп ойртсон энэ үед тамирчдын дунд маш их өрсөлдөөн бий болдог. Шинэ эм, витаминууд маш их нэмэгддэг. ОХУ-ын тамирчид мельдиниум гэдэг эмийг мэдэхгүй хэрэглээд допинг илэрч байсан гашуун туршлага бий. Тийм болохоор БТСГ, Олимпын хороо допингийн мэдээллийг тухай бүр гаргаж тамирчдадаа мэдээлж байгаа. Бид бүхэн үүнийг маш их анхаарч байна. Тэр бүх мэдээллийг спортын холбоод цааш нь хэрхэн мэдээлдгийг сайн мэдэхгүй юм. Эцсийн бүлэгт тамирчид өөрөө өөрийнхөө аманд орж байгаа хоол, хийлгэж байгаа эм тариагаа өөрсдөө сайн хянаж байх хэрэгтэй. Анхаарал сэрэмжгүйн улмаас өөрийнх нь биеэс допинг илэрсэн тохиолдолд хэнд ч буруу өгөх аргагүй болдог гэдгийг анхааруулмаар байна” гэв.

М.Бөхбат: Шинжлэх ухаан спортын салбарт хөгжөөгүй байна

Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат, “Миний хувьд жүдо бөхийн холбоог төлөөлж үндэсний олимпын хорооны гишүүнээр сонгогдоод ажилладаг. Ер нь олимпын хорооны ажлын талаар сэтгэл нэлээн дундуур явдаг. Дүрмийн болон бусад шинэчлэл хийх шаардлагатай нь харагдаж байна. Өнгөрсөн сонгуулийн үеэр нэлээд алдаатай шийдвэр гаргаж, гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байсан хүнийг хорооны гишүүнд сонгосондоо харамсаж байгаа. Удирдлага маань ийм асуудалтай болсон болохоор цаашид зохион байгуулалт, менежментийн ажил нь мөн цалгардаад байх болсон. Бид удирдлага зохион байгуулалтаа шинэчилж, чадварлаг үнэхээр сайн хүнээ сонгож, нийт зохион байгуулалт, дүрмээ шинэчлэх хэрэгтэй байна. Үндэсний олимпын хороо нийт тамирчид, спорт сонирхогчдодоо хандсан ийм байгууллага болох ёстой юм болов уу гэж хардаг. Манай олимпын хороо өнөөдөр үнэхээр шаардлага хангахгүй, нэр төдий л ажиллаж байна. Үүний нэг илрэл допингийн асуудал. Манай тамирчдаас жил бүр л сэргээш илэрч байна. Үндэсний бөх, бусад спортод ч мөн адил. Тэгэхээр үүнийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалж, ямар эм бэлдмэл сэргээшийн төрөлд орохыг тодорхойлон тамирчдад мэдээлж байх хэрэгтэй байна. Үүнийг үндэсний олимпын хороо зангидах ёстой гэж боддог. Ялангуяа шинжлэх ухааны салбар энэ дээр тэргүүлж ажиллах ёстой. Төрийн байгууллага үндэсний олимпийн хороо, спортын холбоод өөр хоорондоо үргэлж зөрчилдөөнтэй байдгаас гол асуудалдаа орж чадахгүй дунд нь тамирчид ингэж хохироод байгаа юм. Олимпын хорооны гол тэмцээнүүд үргэлжлээд, тамирчид бор зүрхээрээ л оролцоод явж байна. Харамсалтай нь улсын эдийн засаг хангалттай сайн биш болохоор бидний санхүүжилт дутуу олгогдсон байгаа. Ялангуяа “Токио 2020” олимпод багийн спортод жүдо орох болсон. Гэтэл тамирчдын орон тоо, тэмцээн уралдаанд орох зардлыг ч нэмээгүй байна” гэв.

Б.Наранчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 1 цаг 51 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 1 цаг 55 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 1 цаг 56 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 1 цаг 58 мин Монголбанк оны эхний хоёр сард 396.1 кг үнэт металл худалдан авчээ 2 цаг 5 мин М.Адилсайхан: Эрүүл мэндийн салбарт улс төржвөл иргэд хохирдог гэдгийг битгий мартаасай 2 цаг 45 мин Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно 3 цаг 10 мин “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 000 төгрөг болгохыг 54.997 хүн дэмжжээ 3 цаг 40 мин Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана 3 цаг 56 мин "Реал Мадрид" энэ улирлын анхны дараалсан хожигдлоо хүлээв 4 цаг 48 мин Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг албан ёсоор нээгдлээ 4 цаг 54 мин Боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ 4 цаг 55 мин Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь гарчээ 4 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 5 цаг 1 мин Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ 5 цаг 2 мин Майамигийн хамгийн үнэтэй харшийг Meta-гийн үүсгэн байгуулагч худалдан авлаа 7 цаг 6 мин Засгийн газар ноолуурын салбарын зээлийн нөхцөлийг уян хатан болгоход анхаарна 7 цаг 8 мин Иран: Ормузын хоолой руу нэвтэрсэн бүх хөлөг онгоц руу гал нээнэ 7 цаг 12 мин Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 7 цаг 14 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 7 цаг 15 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич... ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөв...
Top