x

ОХУ-д зохиогдох 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ болох хотууд

2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ зохион байгуулагдана. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зохион явуулдаг хөлбөмбөгийн эрэгтэй насанд хүрэгчдийн дэлхийн аварга баг шалгаруулах цомын тэмцээн юм. 1930 оноос эхлэн дайны улмаас 1942, 1946 онуудыг алгасч, дөрвөн жил тутамд зохиогдсоор ирсэн тэмцээн билээ. 

Өнөөгийн журмаар сарын турш зохион байгуулагч оронд 32 баг аваргын төлөө өрсөлдөнө. Гол тэмцээн болохоос өмнө гурван жилийн туршид Дэлхий даяар шигшээ багууд зохион байгуулагч орны шигшээгийн хамт оролцох эрхийн төлөө өрсөлддөг.  Уламжлал ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 32 баг тус бүр 8 хэсэгт хуваагдан багууд тодорсон.

Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ “A” хэсгийг тэргүүлж Сауди Араб,  Египет,  Уругвай гэсэн улсуудтай нэг хэсэгт орсон байна. Хөлбөмбөг сонирхогчид ОХУ-ыг боломжийг ашиглах л үлдлээ гэж дүгнэсэн бол “B” хэсэгт Португал Испанийн багуудын учраа яах аргагүй сонирхолтой тоглолт болно хэмээн таамаглаж байгаа аж. 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д 6-р сарын 14-өөс 7-р сарын 15-ны хооронд тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээнлэнд явагдах юм. ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оныхыг 715.1 сая орчим хүн үзжээ.

2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тэмцээн болох хотуудыг танилцуулж байна. 

  • Москва Лужинки, Спартак,
  • Санкт-Петербург,
  • Казань,
  • Екатерибург,
  • Самара,
  • Сочи,
  • Ростов,
  • Калининград,
  • Волгоград,
  • Нижни Новгород
  • Саранск.

Мөн ОХУ-ын цагдаагийн алба хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, хэлний өндөр мэдлэг чадвартай цагдаа нарыг ашиглаж, тусгай алба байгуулжээ. Тус улсын 11 хотод байгуулагдсан уг алба хөлбөмбөгийн наадмыг үзэх жуулчид, бусад орны хөгжөөн дэмжигчдэд туслах зорилготой аж.

Оросын нийслэлд жуулчдад зориулсан 100 орчим цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд тэд англи, франц, испани, хятад хэлээр чөлөөтэй ойлголцдог гэнэ. Оросын дотоод хэргийн сайд Владимир Колоколцевийн тушаалаар жуулчдад зориулсан  “хэлмэрч цагдааг” тавдугаар сарын 5-аас Сант Петерсбург, Казань, Сочид байгуулахаа бөгөөд бусад хотын хувьд тавдугаар сарын 25-наас хойш  байгуулж ажиллана хэмээн мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 12 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top