x

МУГТ Х.Цагаанбаатар самбо бөхийн "Дэлхийн Цом"-оос хүрэл медаль хүртлээ

Олон улсын самбо бөхийн холбооны “А.Харлампиевын дурсгалд-2019” Дэлхийн цомын АШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ.

“Афин 2004” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн шилдэг тамирчин төдийгүй самбо бөхөөр ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин билээ. Тэрбээр 2019 онд жүдо, самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж медальт байрт шалгарсан юм. Түүний хувьд, 2019 оны олон улсын тэмцээний гараагаа ийнхүү амжилттай эхлүүллээ.

ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа Дэлхийн цомын АШТ-д 10 гаруй орны тамирчид оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг алт, 52 кг-д Б.Баасанхүү хүрэл медаль тус тус хүртсэн.

Харин дараагийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-д 2019 оны улсын аварга Н.Хадбаатар /”Хилчин”/ мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Европын хошой аварга, ОХУ-ын Куржевт ялагджээ. Москвад болж буй самбо бөхийн “Дэлхийн цом”-д олон улсын шүүгч, самбо бөхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Х.Батхишиг шүүгчээр ажиллаж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Image may contain: 6 people, including Tsagaanbaatar Khashbaatar, people smiling, people standing

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top