x

Усан сэлэлтийн тамирчид хувийн амжилтаа ахиуллаа

АНЭУ-ын Дубай хотын “Хандам” спорт цогцолборт Тусгай олимпын зуны 15 дугаар наадмын усан сэлэлтийн тэмцээнүүд болж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд Б.Элбэрэлт оролцож байна. Харин эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50 метрийн усан сэлэлтийн  төрөлд Э.Гүнжсүрэн нар оролцож байна. 

Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй 50 метрийн мэлхий сэлэлтийн төрлийн уралдаан боллоо. Энэхүү төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 96 тамирчин, ур чадвараараа хуваагдан өрсөлдлөө. Манай хоёр тамирчны хувьд медальт байранд шалгарч чадаагүй ч хувийн дээд амжилтаа ахиулж, хүндэтгэлийн медаль хүртлээ.  

Э.Гүнжсүрэн ангилалдаа наймуулаа байсан бөгөөд, сорилго тэмцээний үеэр наймдугаарт жагсаж байсан ч олимпын тоглолтын үеэр амжилтаа ахиулж, хувийн амжилтаа эвдэж шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Харин Б.Элбэрэлт сорилго тэмцээний үеэр хувийн дээд амжилтаа эвдэж, тэргүүлж байсан бол олимпын тоглолтын үеэр дөрөвдүгээр байрт жагслаа. Гэвч манай хоёр тамирчныг маргааш гол найдлага тавьж буй төрөх болох 25 метрийн тэмцээн хүлээж байна. Нөгөөдөр Б.Элбэрэлт 100 метрт уралдана. Тиймээс амжилтаа ахиулж, Тусгай олимпын медаль авах ойрхон байна.Манай багийн хамгийн сониуч, юм бүхний учрыг олох гэж хичээдэг охин бол Э.Гүнжсүрэн. Тэрээр 25 дугаар тусгай сургуульд сурдаг бөгөөд усан сэлэлтээр хичээллээд удаагүй. Тусгай олимпын наадам бол түүний анхны олон улсын хэмжээний наадам юм. “Усан сэлэлтээрээ маш сайн хичээллэж, амжилтад хүрнэ. Бас мисс болно” хэмээн ярих тэрбээр гэр бүлийнхэн болон усан сэлэлтийн багш нар нь маш их дэмждэгт баярлаж буйгаа хэлэв.

Тусгай олимпын наадам бол медалийн төлөөх өрсөлдөөн төдий бус юм. Энд хайр, хүлцэл, нэгнээ хүлээн зөвшөөрөх, хүндлэх, итгэл бэлэглэх хөдөлгөөн өрнөж байна. Тусгай олимпын Зуны 15 дугаар наадамд оролцож буй тамирчдын дунд дауны хам шинжтэй гурван тамирчин байгаагийн нэг нь Б.Элбэрэлт. Тэрбээр усан сэлэлтээр зургаан жилийн хугацаанд хичээллэж байгаа туршлагатай тамирчин. Хонг Конгт болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс 25, 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрлөөс хүрэл медаль хүртэж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 23 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 38 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 43 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 51 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 0 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 13 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top