x

Ирэх сард "МӨСӨН ӨРГӨӨ" битүү ордны барилгын ажил эхэлнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн баг, тамирчдад баяр хүргээд: 

“…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт. Өнгөрсөн жил уулзахдаа, та бүхний амжилтыг баталгаажуулахын тулд мөсөн ордонтой болгох асуудалд анхаарна гэж хэлснийг санаж байгаа байх. Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе арена” ордон баригдаж байгаа. Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ. Мөн энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм.

Цааш, цаашдаа тамирчид байрлах байртай, тэмцээн уралдаан нь болдог цогцолбортой болно. Үүний хажуугаар ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхэлнэ. Энэ бүхэн нь Монголд, монгол залуус, хүүхдэд л үлдэнэ. Тиймээс үүнийг хүмүүжлийн ажил гэж харах ёстой. Спорт хүмүүжил нь тэсвэр хатуужил, эх оронч үзэл, цаашлаад амьдралыг таних, хүнд хатуу нугачааг даван туулахад тусална. Салбарын яам нь тусалж, дэмжих байх.

Мөн танай хоккейн багийнхан байнгын биш шигшээ гэж нэрлэгддэг байх. Тогтмол амжилт гаргахад байнгын шигшээ баггүй байх нь сөрөг нөлөөтэй. Яваа, яваандаа олимпийн таван төрөл гэдэг шиг шигшээ баг үүсч, ордон төлөвлөгөөний дагуу баригдах болтугай” гэж хүслээ.

Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах бөгөөд ирэх сараас газар шорооны ажлаа хийж эхлэхээр болжээ. Энэхүү ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай байх юм.

Image may contain: outdoor
Мөрөөдөл биелэх "МӨСӨН ӨРГӨӨ"
Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Битүү ордон нь “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдахаар болжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Altaa (66.181.177.14)
    Estoi saihan medeereer barah uu ard tumen mini bid ch handiwaa urgeerei.Hoch ueiin maani humuujild asar tom asuudal bolohnee.Erunhiilugchduu bayrlalaa.Sana zuw bol zaya zuw shuu demjeerei.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 23 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 38 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 43 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 51 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 0 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 13 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top