x

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ мөсөн талбайд Монгол хүн гулгаж болохыг дэлхий дахинд харууллаа

ОХУ-ын Красноярск хотноо Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам болж байна. Тус наадамд дэлхийн 58 орны 3800 оюутан тамирчин оролцож байгаа юм. Монголын тамирчид анх удаа спортын таван төрөлд өрсөлдөж байгаагаас уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ нэгэн түүхийн хуудсыг эхлүүллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан эхлэж, тамирчид богино үзүүлбэрээ толилуулсан юм. 

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээр 35 тамирчнаас 24 нь чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг авсан. Манай тамирчин Г.Марал-Эрдэнэ 24.75 оноог авч, 30-р байрт орсноор чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг хараахан авч чадсангүй.

Энэ төрөлд Япон, ОХУ, Казахстан, Армен, Францын тамирчид 60-аас дээш оноо авч тэргүүлжээ. 

Уран гулгалтын түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн Г.Марал-Эрдэнэ Япон улсад дасгалжуулагч Козука Сачикогийн удирдлаган дор бэлтгэлээ хийдэг байна. 

Г.Марал-Эрдэнэ нь 5 настайгаасаа Японд амьдарсан, тус улсад суралцахын зэрэгцээ алдарт Мао Асадагийн багт хичээллэж, шоу тоглолтод нь оролцдог тамирчин. Олимпийн мөнгө, дэлхийн 3 алтан медальтай Мао 2017 онд зодог тайлан, одоо “Thanks tour” шоу тоглолт зохион байгуулж байгаа аж. Энэ жил Японы 21 хотод тоглох юм байна. Манай тамирчин эхний 2 шоунд нь оролцоод Универсиад наадамд оролцохоор Красноярскт ирсэн билээ. Мөсөн талбайд монгол хүн гулгаж болохыг дэлхий дахинд харуулж, өвлийн спортын уран гулгалтаар Монголын залуучууд дэлхийд өрсөлдөх боломжтойг Г.Марал-Эрдэнэ охин эхлүүллээ.

Универсиад наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж, медальтнууд тодорно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.81)
    баярласан аа сайн байсан ... шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлсэн ш дээ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • B.Davaajav (78.191.42.0)
    Delhiid mongol ulsiinhaa neriig duursagsan aldartai tamirchin bolooroi.amjilt husie.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (78.191.42.0)
    Mongol ulsinhaa neriig delhiid duursagsan sain tamirchin bolooroi.amjilt husie.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top