x

Хөлбөмбөгийн охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо

Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах Японы мэргэжилтэн Наоко Кавамото энэ сарын 26-нд Монголд хүрэлцэн ирлээ. Наоко Кавамото МХБХ-той танилцаж, тамирчидтайгаа уулзсан бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшин ажиллахаар болжээ. Кавамото нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч, 2002 оноос  дасгалжуулагчаар ажилласан. 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 жилийн хугацаанд ажилласан мэргэжилтэн юм. Түүний Монголд ажиллах цалин урамшууллыг Японы хөлбөмбөгийн холбоо дааж байгаа билээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Германы дасгалжуулагч Михаэль Вайсс ажиллаж байгаа бол Цагаан сарын өмнө мөн гадаадын хоёр мэргэжилтэн ирсэн.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн захирлаар ажиллах Хатем Соусси нь УЕФА “А” болон AFC “PRO” дасгалжуулагчийн зэрэглэлтэй бөгөөд АНЭУ, БНХАУ-д ажиллаж байсан туршлагатай, Азийн Хөлбөмбөгийн Холбооны шилдэг зөвлөхүүдийн нэг. Тэрбээр тунис гаралтай бөгөөд Шинэ Зеланд улсын шигшээ багт хамгаалагчаар тоглож байгаад дасгалжуулагчийн ажилд шилжсэн. 2005 оноос ОУХБХ-ны (FIFA)-ийн Зөвлөхөөр ажиллаж байгаа нэр хүндтэй мэргэжилтэн юм.

Түүний хамт дасгалжуулагчийн боловсрол болон өсвөр үе, идэрчүүдийн хөлбөмбөг хариуцсан менежерээр словак мэргэжилтэн Растислав Бозик ажиллана. Бозик мөн УЕФА “PRO” зэрэглэлийн дасгалжуулагч бөгөөд Словакийн “Нитра”, АНЭУ-ын “Ал Шааб”, “Ал Вада” багуудыг удирдаж байсан. Малайзын шигшээ багийн биеийн тамир, чийрэгжилт хариуцсан дасгалжуулагч, Вьетнамын 23 насны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд одоо Шинэ Зеландын Спортын шинжлэх ухааны хэлтсийн зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.

Ийнхүү 2019 онд Герман, Румын, Тунис, Словак, Япон гэсэн 5 орны шилдэг мэргэжилтнүүдтэй Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар боллоо гэж Монголын Хөлбөмбөгийн Холбооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 22 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 38 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 43 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 51 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 0 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 13 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top