x

XXIХ Универсиад наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардуулан өглөө

Дэлхийн оюутны спортын “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад Их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа өнөөдөр үдэн гаргах ёслол Спортын төв ордонд боллоо.

Энэхүү ёслолд УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон МОСХ, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоо, БТСГ-ын төлөөлөл оролцож, Монголын оюутан тамирчдаа “Красноярск 2019” наадамд амжилттай оролцохыг хүслээ.

БТСГ-ын 3 давхарын 303 тоот өрөөнд зохион байгуулсан уг ёслолын үеэр тус наадамд оролцох цанын спортын ОУХМ Б.Ачбадрах, тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа нар тамирчдаа төлөөлөн тангараг өргөлөө.

“Красноярск 2019” энэ удаагийн наадамд өвлийн спортын 11 төрөлд 60 орны 3500 гаруй тамирчин, төлөөлөгчид оролцоно. Манай улсын хувьд цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайлын гэсэн 5 төрөлд баг тамирчдаа оролцуулахаар бэлтгэлээ базаасан юм.

Ийнхүү Монголын баг тамирчид анх удаа 5 төрөлд өрсөлдөнө. Тухайлбал, цанын төрөлд Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл /эр/, А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг /эм/, багийг Б.Энх-Амгалан дасгалжуулна. Шорт трекийн төрөлд Б.Гэрэлтуяа /эм/, дасгалжуулагчаар Б.Сансарбилэг ажиллана. Цанын орон зай баримжаалах спортын төрөлд Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр /эр/, Ц.Мөнхчимэг, Д.Хулан, Б.Нангид /эм/ багийн дасгалжуулагчаар Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од нар ажиллах бол уран гулгалтын төрөлд Г.Марал-Эрдэнэ өрсөлдөнө. Түүний дасгалжуулагч нь А.Шинэсаран. фристайлын төрөлд С.Тэмүүлэн, Г.Буянт /эр/ нар оролцоно. Энэ ёслолын үеэр баг тамирчдад БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испанийн "Келме" брэндийн найман иж бүрдэл спортын хувцсыг захиалж хийлгэснээ гардуулан өгөв.

Манай шигшээ баг 16 тамирчин, 6 дасгалжуулагч, багийн 4 албаны ажилтан нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй Красноярск хотноо очих юм. Монгол Улсын Төрийн далбааг багийн тугч ОУХМ Б.Ачбадрахад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өгч амжилт хүслээ.

Дашрамд сонирхуулахад, Өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчид анх удаа 1991 оны Японы Саппоро хотноо оролцсон түүхтэй. Түүнээс хойш 14 дэх удаагаа хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх гэж байна. “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад наадмыг Боловсрол телевиз эх орондоо шууд дамжуулна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 48 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top