x

15 настай Алина Загитова олимпын аварга боллоо

ОХУ-ын эмэгтэй уран гулгагчид дэлхийд ноёрхож байгаа гэдгээ дахин нэг нотоллоо. Дэлхийн хошой аварга Евгенья Медведева, тивийнхээ аварга Алина Загитова нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж, эцсийн дүнд А.Загитова түрүүллээ.

Энэ жил 15 настай А.Загитова чөлөөт үзүүлбэрт 156.65 оноо авснаар өөрөөсөө гурав эгч Е.Медведевагаас 1.31 оноогоор илүү гарч, шинэхэн олимпын аварга боллоо. Ингэснээр орос охин олимпын аварга болсон хоёр дахь хамгийн залуу тамирчин болов. Түүний урд АНУ-ын Тара Липински 1998 онд Наганогийн олимпод 15 нас, 257 хоногтойдоо ганцаарчилсан төрөлд алтан медаль авсан амжилтаараа бүх цаг үед тэргүүлдэг.

Түүнчлэн “Пёнчан 2018”-д оролцож буй орос тамирчид алтан медаль авч амжаагүй байсан бол А.Загитова анхны алтан медалийг нь авчирлаа. Харин уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд алт, мөнгөн медаль авсан Оросын баг 14 медальтай боллоо.

Канадын уран гулгагч Кэйтлин Осмонд хүрэл медалийн эзэн боллоо.  Сочид багийн төрлөөр мөнгөн медаль хүртэж байсан канад бүсгүй энэ удаагийн олимпод багийн төрлөөр алт, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль зүүсэн юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 33 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 54 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top