x

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, монголын чөлөөт бөхийн холбоог торгожээ

Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга, МУГТ П.Орхоноос хоритой бодис илэрсэн билээ. Энэ талаар удаан хэлэлцсэний эцэст шийдвэрийг Дэлхийн бөхийн холбооноос албан ёсны хариу гарч, түүний барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасахаар болсон байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгохоор болсон байна. Ийнхүү МУГТ П.Орхон дөрвөн жилийн хугацаанд олон улсын дэвжээнд зодоглох эрхгүй боллоо.

Тэрбээр Индонезид болсон Азийн наадамд 62 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртсэн боловч "stanozolol" хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон тул аваргын алтан медалиа хураалгасан юм. Уг тэмцээнд Туркменистаны бөх Назароваас мөн допинг илэрсэн юм.

Гавьяат тамирчин П.Орхон Азийн наадмаас хойш ямарч тэмцээнд оролцоогүй бөгөөд 2018 оны ДАШТ-д оролцох байсан ч Дэлхийн бөхийн холбооны шийдвэр гараагүй тул оролцож чадаагүй. Тэрбээр өөрийгөө допингийн төрлийн зүйл хэрэглээгүй гэдгээ хэлж, П.Орхоны багш Ц.Хосбаяр ч ийм зүйл байх учиргүй гэж ярилцлагадаа дурдаж байсан.

2016 оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний үеэр Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож шуугиантайгаар гарч ирсэн П.Орхон дараа жил нь буюу 2017 онд Дэлхийн аварга болж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top