x

Олимпод бэлтгэх үндэсний хороог хуралдуулна гэв

БСШУС сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт спортын салбарынхан болон холбоодын удирдлагатай ажил хэрэгч уулзалт хийлээ.

Сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, спортын байнгын хорооны даргын хувиар энэ салбарынхантай уулзаж, тухайн үед тавьж байсан олон асуудал нааштай шийдэгдсэн болохыг уулзалтад оролцогчид дурдлаа.

Энэ удаагийн уулзалтаар "Токио-2020" олимпын бэлтгэл ажлын хүрээнд тулгамдсан асуудал болон бусад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээний талаар салбарынхны саналыг сонслоо.

Токио 2020 оны олимпод анх удаа багийн жүдо бөхийн төрөл нэмэгдэж байгаа. Тиймээс Үндэсний шигшээ багийн болон массажистын орон тооны асуудал, бэлтгэл хийх нэгдсэн өөрийн гэсэн баазтай болох, тамирчдын эрүүл мэнд витаминжуулалтын асуудлыг салбарынхан хөндөж байна.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Олимпод бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулах нь зүйтэй. Энэ хуралд төсөв мөнгө, орон тоо, эм бэлдмэлийн асуудлаа тооцоотой, гарц шийдэлтэй нь оруулахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Тавигдсан төсвийн мөнгийг жижиг тэмцээн уралдаан зохион байгуулаад дуусах биш харин үлдэцтэй, нэн шаардлагатай ажил арга хэмжээнд зарцуулахыг санууллаа. Олимпын өмнөх жил учраас үүнд чиглэсэн ажил арга хэмжээнд яамны зүгээс түлхүү анхаарч ажиллах болно гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 28 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 43 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 49 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 6 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top