x

МБХХ-ны ерөнхийлөгч П.Цагаан Японы Оказаки хотод бэлтгэл хийх байт харвааны тамирчдаа үдлээ

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнөөдөр Японы Оказаки хотод Японы байт харвааны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр мордож буй байтын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нартай уулзан амжилт хүсч, амжилт дүүрэн ирэхийг ерөөлөө. 

Байт харвааны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн хоёр дасгалжуулагч, арван тамирчин нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй хөлгийн жолоо залж байна. Манай байтын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ийнхүү эхэлж байна.

Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг, туслах дасгалжуулагч Г.Жамъяангомбо, Үндэсний шигшээ багийн тамирчин /эрэгтэй/ ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Спортын мастер Б.Пүрэвсүрэн, Ө.Тэнгисболд, Ө.Нэхийт, /эмэгтэй/ ОУХМ Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Спортын мастер Б.Мишээлт, Спортын дэд мастер Б.Уянга нар багтаж байгаа юм. 

Тамирчид Япон улсад 18 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд үргэлжлүүлэн Тайланд улсад бэлтгэл хийж, ирэх сарын 24-31-нд Азийн цомын төлөөх тэмцээнд оролцох юм. Азын цомын тэмцээн нь дөрвөн цувралтай бөгөөд манай баг тамирчид эхний тэмцээндээ оролцоно. 

Монголын байт харваан холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьснаар ноён Ү.Ясүхиро түүний хүсэлтийг хүлээн авч, хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Байт харваан баг тамирчид Дэлхийн дөрвөн том тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд эхлээд Азийн Цом, дараа нь Турк улсын Анталиа хотод болох Дэлхийн Цомын тэмцээнд оролцох юм. Үргэлжлүүлээд Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 48 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top