x

Их дуулгын тамирчид шагналд хэдийг авдаг бэ?

Шинэ од Наоми Осака Их дуулга цувралын хоёр тэмцээнд дараалан аваргалав. Одоо тэрбээр эмэгтэй теннисчдын чансааг тэргүүлж байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр Мельбурн хотноо Их дуулга цувралын анхны тэмцээн "Australian Open" өндөрлөв. Хоёр долоо хоногт теннисийн тоглолтуудыг 780,000 хүн үзэж үзэгчдийн тоогоор дахиад дээд амжилт тогтоолоо. Спортын үр дүн нь гайхмаар байсангүй. Новак Жокович эрэгтэйчүүдийн шөвгийн тоглолтод Рафаэль Надалийг, эмэгтэйчүүдийн шөвөгт япон бүсгүй Наоми Осака  Петра Квитоваг тус тус буулган авцгаалаа.

Энэ ялалтын дараа 21 настай япон бүсгүй WTA чансааг тэргүүлж эхлэв. Энэ жилийн "Australian Open" тоглолтыг зохион байгуулагчид тэмцээний шагналын санг 60,5 сая австрали доллар хүртэл нэмэгдүүлэв. Аваргууд Жокович, Осака хоёр тус бүр АS4,1 саяыг (урсгал ханшаар $2,94 сая) авцгаалаа. Өнгөрсөн онд аварга  AS4 саяыг авсан байв.

1980-аад оны дунд үе хүртэл "Australian Open" Их дуулга цувралын хамгийн хоцрогдсон тэмцээн байлаа. Теннисчид тэр болгон очдоггүй байв. "Мельбурн Парк" цогцолборыг 972 сая австрали доллараар өөрчлөн шинэчилсэн нь түүний статусыг өөр болгожээ. Одоо тамирчид дуртай болсон нь аргагүй биз замын зардлыг нь төлдөг. Мөн ивээн тэтгэгчид болон хөгжөөн дэмжигчид ихтэй болсон. Ашиг нэмэгдсэнээс шагналын сан ч өссөн. Энэ жил 5000 хүний суудалтай бас нэг корт А$271 австрали доллараар баригдаж байгаа.

Олимпийн 2024 оны тоглолтыг явуулах Парисын өргөдөл нь эртнээс яригдаж байсан "Ролан Гаррос" гэх 1927 оны цогцолборын шинэчлэлийг хурдасгалаа.

Шинэчлэл 2016 онд эхлээд өнгөрсөн онд Филипп Шатрие гэх гол кортдоо хүрлээ. Тэнд 25 багана дээр шүхэр маягийн 11 төмөр дэлбээ маягийн хөдөлгөөнтэй дээвэр гарч ирнэ. 2021 оны тэмцээнийг хиймэл гэрэл дор явуулахаар төлөвлөжээ. Шинэчлэлийн зардал нь 350 сая евро болно. Жилийн  ашиг нь 230 сая евро олдог цогцолбор тийм зарлага гаргалгүй яахав.

Уимблдон уламжлалаа солих ихээхэн дургүй. Теннисчид заавал цагаан хувцастай байх ёстой. Хуучин ба шинэ ивээн тэтгэгчид тэдний лого нь бас л хар, цагаанаар зурагдсан корт дээр бараг мэдэгдэхгүй байдагтай дасах шаардлагатай. Тиймээс л орлогын ихэнхийг телевизээр үзүүлэх эрхийн худалдаа нь оруулдаг. 2017 оны мэдээгээр, тэмцээний цэвэр ашиг  231 фунт болсны 128 фунтыг телевизээр үзүүлэх эрхийн худалдаа оруулжээ.

Уимблдон тасалбарын наймаанаас US Open-тай харьцуулахад 2,5 дахин бага мөнгө олдог. Байдал нь №1 (£70 сая) кортын шинэчлэл 2019 онд дууссаны дараа өөрчлөгдөж магадгүй. Корт нээгддэг дээвэртэй болохоос гадна үзэгчдийн суудлаа 12400 хүртэл нэмэгдүүлнэ.

Эдгээр графикийн баруун дээд өнцөгт үндэслэгдсэн он ба тэмцээн явагдах газар мөн том тоогоор шагналын санг бичээд доор нь аваргад, дэд аваргад, тэмцээний сонгон шалгаруулалтын эхний шатанд хожигдсон тоглогчийн сүүлд нь үндсэн тэмцээний эхний шатанд хожигдсон хүнд олгох мөнгийг жагсаажээ. Хамгийн дор нь 2018 оны тэмцээний аварга эрэгтэй, эмэгтэй хоёрын нэрийг бичсэн байна. Мөн тэнд 1973 оноос хойш эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд өөр шагналтай гэж онцолжээ.

US Open 1978 оноос хойш явагдаж байгаа Билли Жин Кингийн нэрэмжит теннисийн төвийн засвар, шинэчлэл таван жил үргэлжилж, Америкийн теннисийн холбоо 600 сая доллараа зарцуулсан байв. Гэхдээ үзэгчдийн суудлын тоо 10000 гаруйгаар нэмэгдснээс гадна Луи Армстронгийн ба Артур Эшийн гол хоёр корт нээгддэг дээвэртэй болсон байна. Шинжээчдийн үнэлгээгээр тэмцээн 2018 онд 350 сая долларын ашиг авчирчээ. Ашгийн гуравны нэг нь тасалбарын худалдаанаас, дээр нь ивээн тэтгэчдийн гэрээ 70 сая, телевизээр үзүүлэх эрхийн худалдаа 120 саяыг нэмжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 57 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 23 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 45 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top