x

Сүүлийн 50 жилд анх удаа Хорьдолын тайгад цоохор ирвэс үзэгджээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна. Тус газрынхан хөдөлгөөн өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьж эхэлсэн бөгөөд Хорьдолын тайгад суурилуулсан камерт цоохор ирвэсний анхны зураг дарагджээ.

Энэ тухай Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхээс тодруулахад “Энэ өвөл дулаахан зэрлэг амьтад маань өнтэй сайхан байна. Бидний хамгийн том олз бол цэнхэр тайгад маань ирвэс байгааг олж тогтоолоо. Цэнхэр тайга тусгай хамгаалалтад орсноор идэш тэжээл элбэгшсэн учраас Саяны нуруу дамжин ирвэс орж ирсэн гэж үзэж байна. Сүүлийн 50 жил судлаад олдоогүй юм. 2005 онд ирвэсний нэг мөр олоод дахиж олоогүй. Харин өнөөдөр нэг ирвэс байгааг тогтоогоод байна.

Цаашид хэд байгаа, хаана амьдарч байгааг тогтоох болно. Тайга  маань цоохор ирвэстэй болсныг мэдээд Сүмбээ хүү минь амьд байсан болоосой гэж бодож байлаа. Талийгаач хүү Т.Сүмбээ маань надтай Хорьдолын тайгад 2013 оны  өвөл явахдаа “Аав энд ирвэс байх л ёстой. Дараа амралтаараа судалгаа хийнээ” гэж хэлж байсан боловч харамсалтай нь тийм боломж даан ч гараагүй юм. Гэхдээ хүүгийнхээ таамаг, зорилго хүслийг нотолсондоо маш их баяртай байна” хэмээн ярилаа.

Монгол орны арваад аймаг буюу Монгол Алтай, Говь-Алтайн уулсаар 2000 орчим ирвэс байдаг  гэсэн судалгаа байдаг байна.

Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг ажээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 38 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 42 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 44 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 2 цаг 17 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 34 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 53 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 40 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 5 цаг 1 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 5 цаг 11 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 5 цаг 19 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 31 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 39 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 43 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 47 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 26 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top