x

Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.

Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Амжилт гаргасан тэдгээр тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, юун түрүүнд Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэлээ. Мөн салбарт нь тулгамдаж байгаа зарим асуудлаар Монголын хоккейн холбооны төлөөллүүдтэй болон тамирчидтай ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ жил тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас болж тэмцээн болох газруудад урьдчилан очиж мөсний бэлтгэл хийж чадаагүй хэдий ч амжилт гаргасан байна. Мөн Монголд хоккейн шигшээ баг байхгүй тул тамирчид ажлаа хийж, хажуугаар нь тэмцээн уралдаандаа оролцдог гэлээ. Гэсэн ч хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь Монголд битүү ордон байдаггүй, энэ нь Олон улсын хоккейн холбооны техникийн шаардлагад багтдаг зэрэг асуудал юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний санал, сэтгэгдлийг сонссоны дараа бэлтгэлгүй, заалгүй мөртлөө багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргасанд маш их баяртай байгаагаа хэлж, олимпод оролцох өндөр зорилго өмнөө тавихыг хүслээ. Мөн хоккейн шигшээ багтай болж, түүндээ легонер тоглогч авахад нь өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ хэлсэн юм. Монгол Улсад битүү дээвэртэй заалтай болоход ч анхаарч, энэ төрлөөр бэлэн болж байгаа төслүүдийг ажил хэрэг болгохын тулд Элчин сайд нартай хамтран ажиллаж байгаа, цаашид анхаарал хандуулахаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд, тамирчид болоод Монголын хоккейн холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын хүсэлтийг өдөрт нь хүлээн авч уулзсанд талархаад, тамирчдын мөрөөдөж явдаг битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 12 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top