x

Тамаваши анх удаа түрүүлж, Монголоос түрүү авсан долоо дахь бөх боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өчигдөр өндөрлөлөө. Токио хотод болсон башёгийн сүүлийн өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил 13 давж, түрүүллээ. 

Тэрээр эзэн хааны цомыг анх удаа хүртэж байгаа бөгөөд Монгол бөхчүүдээс түрүү авсан долоо дахь бөх боллоо. Ингээд монголчуудын нийт башёгийн түрүү 83 болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил араас хамгийн ойр даваатай бөх бол сэкивакэ Такакэйшёо байсан бөгөөд тэрбээр 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлэв. Башёгийн сүүлийн өдрүүдэд их аварга Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нар тэргүүлж эхэлсэн. Хоёр бөх 12 дахь өдөр учраа таарахад Тамаваши давснаар тэдний даваа адил 10 болж тэнцсэн юм. Тэмцээний дундуур ёкозүна Кисэносато зодог тайлж, Хакүхо, Какүрюү аваргууд гэмтсэн нь олон бөхчүүдэд боломж гаргаж өгсөн гэхэд болно. Тамаваши боломжыг ашиглаж, 13 даваа, хоёр унаатайгаар дээд зиндаанд түрүүллээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил нь мэргэжлийн сүмод анх 15 жилийн өмнө орж байсан бөгөөд дээд зиндаанд барилдаж эхэлсэн цагаасаа хойш нэг ч башёг өнжиж байгаагүй юм байна. 34 настай тэр Макүүчи зиндаанд хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөхчүүдийн хоёр дугаарт бичигдсэн содон амжилтын эзэн болжээ. Түүний өмнө кёкүтэнхо Н.Цэвэгням бичигддэг бөгөөд 2012 оны тавдугаар сарын башёд 37 настайдаа түрүүлж байсан юм.

Ийнхүү Катаонами дэвжээнээс 48 жилийн дараа түрүү бөх төрж байна. Дашрамд дурьдахад, Тамаваши Б.Мөнх-Оргилыг башёд түрүүлсэн өдөр буюу өчигдөр түүний гэргий хоёр дахь хүүгээ төрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 58 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 6 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 16 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 22 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 26 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 30 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 24 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 57 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 26 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 31 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 34 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 38 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 43 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 52 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 14 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 45 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 7 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 13 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 28 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top