x

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

/МОНЦАМЭ/ Монголын түүхийн тулгуур таван сурвалжийн нэгд тооцогддог, Лувсанданзаны  "Алтан товч" нь Харчины алтан ургийн ноёд Халхад авчирсан гэх таамгийг эрдэмтэд шинээр дэвшүүллээ.

Улаанбаатар хотноо болж буй монголч эрдэмтний XIII их хурлын салбар хуралдаанд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал баримт мэдээллийн төвийн эрхлэгч Б.Нацагдорж, Лувсанданзаны “Алтан товч” хаана хэзээ зохиогдсон тухай шинэ мэдээ"  сэдвээр илтгэл тавив. 

"Алтан товч"-ийн төгсгөлийн хэсгээс уг бүтээлийг Лувсанданзан гэдэг хүн эмхэтгэн зохиосон нь тодорхой байдаг ч тэрбээр яг хэзээ, хаана амьдарч, бүтээлээ туурвиж байсан талаар өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм. Түүхчид зөвхөн “Алтан товч”-ийг Юншээбү отгийг захирч байсан Дамдин хэмээх тайжаас Онход Жамьян гуай 1926 онд олж авсан тухай тодруулан бичсэн байдаг.

Харин илтгэгч Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошууны архивын баримтуудаас эрэл хайгуул хийснээр Лувсанданзаны “Алтан товч” хаанаас гаралтай, ямар орчинд бүтээгдсэн талаарх шинэ баримт материалыг илрүүлсэн тухайгаа энэ удаагийн монголч эрдэмтдийн их хурал дээр танилцуулсан юм. Тэрбээр:

Миний олж мэдсэнээр, “Алтан товч” нь Өвөр Монголын зургаан түмний нэг болох Харчин түмний алтан ургийн ноёдын ойр дотнын хүрээнд бүтээсэн зохиол байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Харчин түмний түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор Монголын нийт түүхийг өгүүлж, зохиолын төгсгөлд өөрийн харьяалагдаж байсан Харчин түмний түүхийг нэмж оруулсан бүтээл гэж үзэх үндэслэл гарч байна хэмээн өгүүлэв.

Түүх сөхвөл, Харчины алтан ургийн ноёд Лигдэн хааны захиргаанд орохыг эсэргүүцэн түүнтэй байлдаж, улмаар ялагдсаны дараа Манжид дагаар орсон байдаг. Алтан ургийн олон ноёд Манжийн найман хошуунд орж, Бээжин зэрэг томоохон хотод цэрэг захирч суурьшсан бол Урианхайн Зэлмийн харьяат байсан хэсэг тавнан буюу хүргэн талынхан нь Харчины гурван хошууг байгуулж, Манж Чин улсын үед Зостын чуулганд захирагджээ. Тэд эрх мэдлээ аажмаар алдсан тул өөрсдийн угсаа гарал, тайж ноёны эрх мэдэл, статусыг сэргээх арга замыг эрэлхийлж, өөрсөдтэй нь угсаа гарал ойролцоо, Юншээбү отгийг захирч байсан Барсболдын угсааны тайж нарын байсан Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошуу руу нүүсэн байна. Хамгийн сонирхолтой нь, тэд нүүж ирэхдээ “Алтан товч”-ийг авчирсан тухай архивын баримтад өөрсдөө маш тодорхой тэмдэглэсэн байжээ. 

Энэ баримт нь Лувсанданзаны “Алтан товч” Харчины алтан ургийн ноёдын хүрээнд хадгалагдаж, улмаар тэдний төрөл саднууд Халхад авчирсан байх боломжтой гэсэн дүгнэлтэд судлаачийг хүргэжээ. Түүнчлэн уг зохиол нь Харчины алтан ургийн ноёд, тайж нарын ойр дотнын хүрээнд бүтээгдсэн бүтээл байсан гэсэн шинэ таамагт илтгэгчийг хөтөлж буй юм байна.

“Алтан товч”-ийн мэдээ, баримт нь 1650-иад оны үеийн үйл явдал, тухайн үеийн Өвөр Монголын хэд хэдэн хошууны байдлыг өгүүлээд дуусдаг. Иймээс судлаачид уг зохиолыг XVII зууны дунд үеэс хойшгүй хугацаанд бичигдсэн байх боломжтой гэж үздэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top