Энэ оны эхний долоон сарын байдлаар орон байрны хулгай 1252 бүртгэгджээ.
Өчигдөр буюу 2026.08.11-нд цагдаагийн байгууллагад орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайлбал,
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг
- Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг
- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэрэг тус тус бүртгэгджээ. Иймд орон байрны хулгаасаас сэрэмжлэхийг иргэдэд анхааруулж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв



