x

Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав.

Мөн 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, зарим томоохон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр боллоо. 

Энэ хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, отор нүүдэл, малын эрүүл мэнд, усан хангамж, эрчим хүч, дулаан хангамж, түлш шатахууны нөөц, зам даваа, гүүрийн бэлэн байдал, гамшгаас хамгаалах хүн хүч, техник хэрэгслийн чадавх зэрэг өвөлжилтийн бэлтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг газар дээр нь шалгаж, аймаг бүрийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлон ажиллав.

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо.

“ЧӨЛӨӨЛЬЕ” БОДЛОГЫГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого нь төрийн хүнд суртал, илүүц шат дамжлага, давхардсан зохицуулалтыг бууруулж, иргэн, хувийн хэвшил, орон нутагт эрх мэдэл, боломж олгох чиглэлтэй. 

Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа “төр бүхнийг шийднэ” гэсэн хандлагаас татгалзаж, улсын төсөв харалгүй, орон нутгийн төсвийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналттайгаар хэрэгжүүлдэг байх зарчмыг Монгол Улсын Засгийн газар баримталж байна. Энэ хүрээнд ирэх жилээс эхлэн АМНАТ-ын 10 хувь нь орон нутагтаа үлдэж, шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын ажлаа аймгууд өөрсдийн төсвөөрөө шийддэг болох юм. 

ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ТОЙМЛОВОЛ: 

-Өвс, тэжээл бэлтгэхэд орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

-Түлш шатахууныг урьдчилан бүрдүүлэх

-Дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангах

-Зам, даваа, гүүрийн засвар арчлалтыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх

-Отор нүүдэл, бэлчээр ашиглалтын зохицуулалтыг орон нутаг хоорондын уялдаатай хийх

-Гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх

-Төрийн байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх

-“Чөлөөлье” бодлогын гол зарчим болох төр хувийн хэвшлийн хамтын оролцоог орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх

-Орон нутгуудыг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлэх

-Гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх

-Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлэх нь орон нутгийн хөгжлийн тулгуур болох юм.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЦААСАН ТАЙЛАНГААС ИЛҮҮТЭЙ ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ

Улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан зарчмаар зохион байгуулж, хүн, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хүрээнд шалгалаа. 

Хяналт шалгалтын зорилго нь зөвхөн зөрчил илрүүлж, торгууль ногдуулах бус зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгжийг стандарт, хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэв.  Цаашид Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын зүгээс 21 аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эрсдэлийн түвшинд үндэслэн хяналт тавьж, бэлтгэл хангалтгүй байгаа асуудал бүрийг хугацаатай үүрэг даалгавраар шийдвэрлүүлж, хэрэгжилтийг газар дээр нь дахин шалган ажиллана. 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 14 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 25 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 35 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 44 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 58 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 1 цаг 3 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 1 цаг 5 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 1 цаг 9 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 1 цаг 23 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 2 цаг 14 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 2 цаг 20 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 17 цаг 33 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 18 цаг 29 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 18 цаг 33 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 18 цаг 41 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 20 цаг 58 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” Өчигдөр 11 цаг 54 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно Өчигдөр 11 цаг 48 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав Өчигдөр 11 цаг 43 мин
iИх уншсан
Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна
Top