x

Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө салбар хуралдаанаар үргэлжлэв.

Тус хурлын Монголын түүх судлал салбар хуралдаанд “Чингис хаан ба монголчуудын дайтах урлагийг дахин авч үзэх нь: 1221 оны 11 дүгээр сарын 24-ний Энэтхэг мөрний тулалдаан” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьсан  АНУ-ын Хойд Жоржиагийн их сургуулийн профессор Тимоти Мэйтэй ууулзаж тодруулжээ.

Тимоти Мэй:

-Миний судалгаа бүхэлдээ Монголын эзэнт гүрэнтэй холбоотой. Би “Монголчуудын дайтах урлаг” хэмээх ном бичсэн. Үүнээс гадна Монголын Эзэнт гүрний тухай ерөнхий сэдэвтэй олон ном бичсэн. Миний бодлоор нийтдээ арав гаруй, магадгүй 10–13 орчим ном бий.  

Мөн Тамма буюу Монголын цэргийн нэгтгэлийн талаар би нэлээд түлхүү судалсан. Тэд эзэнт гүрний хилийн бүс нутгуудад очиж, Монголын хяналт, ноёрхлыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэж байжээ. 

Үүний зэрэгцээ Монголын Эзэнт гүрэн даяар өрнөж байсан соёлын болон бусад төрлийн харилцаа, солилцоог нэлээд судалж байна. Одоогоор, миний хийж байгаа судалгаа Монголын Эзэнт гүрний хэмжээнд болон түүний бүрэлдэхүүнд байсан бусад бүс нутагт хоол хүнс, ундааны хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байсан тухай юм.  

-Монголын Эзэнт гүрний үеийн монголчуудын дайтах урлагийн талаар судалгаа хийж ном гаргажээ. Тэгвэл түүнийг өнөөгийн бодит амьдрал, бизнесийн ухаанд хэрхэн хэрэглэдэг тухай хөндөн ярих болсон байна. Харин та энэ талаар юу гэж хэлэх вэ?

-Миний бодлоор хүмүүс өөрсдөө үүнийг хэрхэн ухамсарлаж байгаа эсэхээс үл хамааран, ялангуяа Украинд болж буй үйл явдлаас монголчуудын дайтах арга барилын зарим шинжийг орчин үеийн нөхцөл байдалд дасан зохицуулан хэрэглэж байгааг харж болно. Тухайлбал, хөдөлгөөнт байдал, алсын бай руу дроноор довтлох арга барилыг нь харахад тэд хаа сайгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үнэндээ дэлхийн нэгдүгээр дайнаас хойш цэрэг дайны үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлтүүд гарч, дайтаж буй армиуд илүү хөдөлгөөнт, үйл ажиллагааны хувьд илүү уян хатан байхыг эрмэлзэх болсон байна.

Харин одоо дроны хэрэглээ нэмэгдсэнээр энэ нь цоо шинэ түвшинд хүрнэ гэж би бодож байна. Бусад улс орны цэрэг армиуд нүүдэлчдийн тактик, нүүдэлчдийн дайтах арга барил, мөн тэд дайныг хэрхэн ойлгож, төсөөлж байсныг илүү анхаарч судлах хэрэгтэй гэж би үздэг. Мэдээж шинэ технологи болон бусад өөрчлөлттэй уялдуулан эдгээр арга барилыг өөрөөр дасан зохицуулах шаардлагатай. Гэхдээ өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактик Монголын Эзэнт гүрний  дайтах урлагт нэлээд их бий гэж би боддог.

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top