x

“Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, цэргийн албаны мэдлэг, чадвар эзэмшин эх орондоо үнэнч байх амлалт өгсөн оюутан залуусын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр нь Цэргийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Засгийн газрын тогтоолоор улам боловсронгуй болж, 1-3 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой болсноор цар хүрээ нь улам өргөжиж байна.

Энэ жилийн сургалтад улсын хэмжээнд 65 их дээд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан залуус Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний нийт 11 ангийн байрлалд амжилттай хамрагдаж төгслөө.

Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 12 мянга гаруй оюутан, суралцагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгосон нь үндэсний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг болоод байна.

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно саяхан Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 5 мин Шатахууны хямрал ба бодит байдал 14 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 27 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 36 мин Байгаль эхийн хилэн 44 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 57 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 1 цаг 1 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 1 цаг 8 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 1 цаг 17 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов 15 цаг 48 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө 17 цаг 38 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан 20 цаг 4 мин Олон улсын Монголч Эрдэмтдийн XIII их хурал эхэллээ 20 цаг 8 мин Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна 20 цаг 48 мин “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 21 цаг 1 мин Монголын таеквондочид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа 21 цаг 15 мин Ирэх хаврын ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлцгээе... 23 цаг 51 мин “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 06 мин КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан сургуулилт зохион байгууллаа Өчигдөр 11 цаг 01 мин
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын то... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын...
Top