x

Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл

Газар доройтно гэдэг зөвхөн хөрс муудах тухай асуудал биш юм. Тэнд амьдрал доройтно. Ус татарна, ургамал ховордоно, малын бэлчээр хумигдана, улмаар хүнсний аюулгүй байдалд эрсдэл нүүрлэнэ. Тиймээс дэлхий нийт энэ асуудлыг зөвхөн байгаль орчны хүрээнд бус, хүн төрөлхтний ирээдүйн асуудал хэмээн үзэж буй энэ үед Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулах гэж байна.

Энэ нь Монголын хувьд нэр хүндийн хэрэг төдий бус, олон зуун жилийн нүүдлийн мэдлэг, бэлчээр ашиглах уламжлал, өнөө цагийн бодлогын шийдлээ дэлхийтэй хуваалцах түүхэн боломж гэж хэлж болно. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, дээрх бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. 

-Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлыг зохион байгуулна. Энэ хурал яагаад чухал вэ?

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурал (UNCCD COP17) бол ган, цөлжилт, газрын доройтлын талаар дэлхий нийтээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох хамгийн том механизм юм. Монгол Улс тус конвенцын 17 дахь хурлыг зохион байгуулах хүсэлтийг 2022 онд гаргасан. Дэлхийд гандуу бүс нутаг дундаа томоохонд тооцогдох манай улсын хувьд энэ нь нэр төрийн хэрэг төдийгүй түүхэн хариуцлага юм.

Цөлжилт, газрын доройтол, ган нь энэ цаг үед зөвхөн байгаль орчны асуудал биш болоод байна. Дэлхий нийт үүнийг хүнсний аюулгүй байдал, усны нөөцийн хүртээмж, иргэдийн амьжиргаа зэрэгтэй холбож үздэг. Эдгээр нь хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Бид дээрх сорилтыг өдөр бүр бодитооор мэдэрч байдаг тул өөрийн өвөрмөц шийдлийг бодлого, эрх зүй, эдийн засаг, ахуйдаа шингээсэн өвөрмөц улс бол Монгол юм. Иймд COP17-г Монголын манлайлал дор нүүдлийн мал аж ахуй эрхлэгч, эрдэмтэн судлаач, залуус, эмэгтэйчүүд, бодлого боловсруулагчдын дуу хоолойг дэлхийн бодлогын төвд хүргэх боломж юм. Газар сэргээх тухайд зөвхөн хөрс, ургамал хамгаалах бус, харин амьжиргаа, соёл, уламжлалаа хадгалах, түүгээр дамжуулан ирээдүйгээ баталгаажуулах боломжтойг дэлхий нийтэд ойлгуулах том нөлөөллийн тавцан болгохыг эрмэлзэж байна.

-COP17-гоор дамжуулан Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгт ямар мессеж хүргэхийг зорьж байна вэ?

-Бидний дэлхий дахинд түгээх илгээлт тодорхой. Газар бол бидний хамтын ирээдүйн баталгаа гэсэн мессеж юм. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын чиглэлээрх дэлхийн улс орнуудын амлалт газар дээр л бодитоор биелдэг. Эрүүл газар байж хүлэмжийн хийн шингээлтийг нэмж, биологийн олон янз байдлыг хамгаалж, хүнс үйлдвэрлэл, усны хүртээмж, гамшгийг даван туулах чадвар сайжирна. Эрүүл газаргүйгээр тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх боломж хомс.

Монгол Улс UNCCD COP17-г бодит шийдэл, шинэ эрмэлзэл, газар дээр хэрэгжихүйц шийдвэр гаргасан бага хурал болгохыг зорьж байна.

Дэлхийн хэмжээнд нийт 1.5 тэрбум га талбайг нөхөн сэргээх том зорилттой ч, үүнд жил бүр 355 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэвч доройтсон энэ газрыг нөхөн сэргээхэд одоогоор 66 тэрбум орчим ам.доллар зарцуулж байна. Энэ зөрүүг багасгахад улс төрийн манлайлал, шинэлэг арга барил, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо нэн чухал юм.

Мөн бид гандуу бүс нутгийг зөвхөн хямрал, доройтол, ядуурал, эрсдэлийн бүс гэж харах хандлагыг өөрчлөхийг хүсэж байна. Гандуу бүс нутаг нь дэлхийн мал сүргийн 50 хувийг тэтгэж, тариалангийн талбайн 44 хувийг хамрахын зэрэгцээ нүүрстөрөгчийн нөөцийн 36 хувийг агуулдаг. Энэ бол асар том боломжийн илэрхийлэл юм.

-Монгол орон нүүдлийн өв соёл, өргөн уудам бэлчээрээрээ дэлхийд өвөрмөц. Энэ онцлог UNCCD COP17-гийн агуулгад хэрхэн тусах вэ?

-Монгол Улсын нүүдлийн өв соёл, өргөн уудам хээр, бэлчээр ашиглалтын уламжлал бол COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, харин дэлхийд санал болгож буй Монголын бодит шийдэл юм.

Манай улсын нийт газар нутгийн 70 гаруй хувийг бэлчээр эзэлдэг. Монгол Улс одоогоор 57.6 сая толгой малтай, 190 мянга орчим малчин өрх бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай амьдарч байна. Бэлчээр бол зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн орон зай биш, харин хүнсний аюулгүй байдал, ус, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн хуримтлал, соёлын өв, малчин өрхийн амьжиргааны үндэс юм.

UNCCD COP16-гийн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид”-ийн тухай шийдвэрт бэлчээр нь дэлхийн эх газрын талаас илүү хувийг эзэлж, гандуу бүс нутгийн зонхилох газар ашиглалтын хэлбэр бөгөөд хүнс, ус, хөрс хамгаалал, биологийн олон янз байдал, уур амьсгалын дасан зохицол, сааруулалтад чухал үүрэгтэйг онцолсон. Тиймээс COP17-гоор Монгол Улс бэлчээрийг “доройтож буй газар” гэхээс илүү зөв бодлого, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн оролцоогоор сэргээж, тогтвортой ашиглаж болох стратегийн экосистем гэж харуулахыг зорьж байна.

НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай СОР17 давхцаж байгаа нь манай улсад түүхэн боломж олгож байна. Бидний дэлхийд хүргэх илгээлт бол бэлчээр нь өнгөрсөн үеийн өв төдий бус харин уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ган, хүнсний аюулгүй байдлын сорилтыг даван туулах ирээдүйн шийдэл юм.

-Монгол Улсын үндэсний хөгжилд СОР17 ямар хувь нэмэр оруулах вэ?

-COP17 нь Монгол Улсын хөгжлийн шинэ чиг хандлага болох ногоон, хүртээмжтэй, тэсвэртэй хөгжилд хүрэх бодлогыг илүү тодорхой болгох, бодитоор хэрэгжүүлэх үйл явцыг түргэтгэхэд чухал түлхэц өгч чадна гэж бодож байна.

Манай улсын газрын доройтол нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, ус, уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбартай холбоотой. Үүнийг шийдэхийн тулд төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэд, олон улсын түншийн харилцан уялдсан хамтын ажиллагаа шаардлагатай. Хамгийн чухал нь COP17 иргэд, ялангуяа залууст урам зориг өгөх ёстой. Байгаль орчныг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг биш үндэсний хамтын зорилго. Монгол Улс дэлхийн шийдэлд хувь нэмэр оруулж буйгаараа иргэн бүр бахархах ёстой юм.

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 44 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 53 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 58 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 37 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 40 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 22 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top