x

ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Цао Ли, Бригадын генерал Ши Юунбинь тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ижил чиг үүргийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Монгол, Хятадын харилцаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид бүх салбарт улам бүр бэхжинэ гэдэгт илтгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

 

Түүнчлэн хоёр орны иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалттай холбоотой бодит мэдээллээр хангах асуудлыг тодотгосон юм. Тухайлбал, цахим визээр Монгол Улсад нэвтэрсэн гадаадын иргэдийн хууль бусаар хөдөлмөр эрхлэх, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцлов.

Энэ оны 07 дугаар сарын байдлаар Монгол Улсад 129 орны 45,297 гадаадын иргэн оршин сууж байгаагаас 60 гаруй хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын иргэдийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 57 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 1 цаг 5 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 1 цаг 20 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 1 цаг 32 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 1 цаг 41 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 1 цаг 50 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 2 цаг 5 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 2 цаг 10 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 2 цаг 11 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 2 цаг 16 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 2 цаг 30 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 3 цаг 21 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 3 цаг 27 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 18 цаг 40 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 19 цаг 36 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 19 цаг 40 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 19 цаг 48 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 22 цаг 5 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” Өчигдөр 11 цаг 54 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Шатахууны хямрал ба бодит байдал Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top