x

IBO: Н.Төгсцогт 12 раунд тулалдаж, онооны илүүгээр яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын ээлжит тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 9 цагт болж мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо.

Тулаан Нью Йоркийн Брүүклиний “Barclays Center”-т эхлэж, Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр "NTV" телевиз шууд дамжуулсан үзүүллээ. 

Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгууллаа. Манай тамирчин тоглолтын туршид довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, аваргаллаа. 

“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug"-ийг дэмжжээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон байсан юм. 

Дашрамд дурдахад, Н.Төгсцогт хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 29 ялалттай босоо явсан Мексикийн Хорхе Лараг 33 секундэд нокаутаар ялж байсан юм.

Н.Төгсцогт, IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшсэнээр WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй болж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өмдөндөө тууцан аятай баймааргүй (66.181.180.37)
    Төгсцогт яг үнэндээ нэг хөгшинтэй үнэн тааруухан тоглож ялагдан байж нэг юм ялсан боллоо доо, цаашдаа ийм маягаар бол томчуудтай тогловол алуулна, нэг бол эртхэн больсон нь дээр эсвэл үлэмж сайжрах л шаардлагтай байна даа
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 43 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 48 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 5 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top