Монголын Байт харваан холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “УЛИРЛЫН НЭЭЛТ” байт харваан заалны тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд маргааш буюу хоёдугаар сарын 27-ны өдөр аваргаа шалгаруулна.
Тэмцээнийг Байт харваан спортыг олон нийтэд сурталчилах, уг спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, өсөх ирээдүйтэй залуу тамирчдыг бэлтгэх зорилгоор зохион байгуулж байна.
Тэмцээн байт харвааны олон улсын холбооны /WA/ дүрмийн дагуу 18 метрийн зайнд Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны ангилалаар зохион байгуулагдаж байна .
Тамирчид хувь буюу ганцаарчилсан, холимог баг, багийн гэсэн төрлөөр хоорондоо өрсөлдөх юм.
Энэ тэмцээнд есөн байгууллагын 80 гаруй тамирчид оролцож цэц мэргэнээ сорьцгоож байна.