Үндэсний их баяр наадамд ес давж улсын арслан цол хүртсэн Б.Бат-Өлзий тэргүүтэй Ховд дэвжээний бөх, багш, дасгалжуулагч нар өчигдөр 30-нд Ховд аймагт хүрэлцэн очжээ. Тэднийг Ховд аймгийн удирдах ажилтан, бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэгчид, гэр бүлийнхэн болон иргэдийн төлөөлөл угтан авч, баяр хүргэв.
Энэ жилийн баяр наадмаар Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангаснаар Ховд аймгаас 86 жилийн дараа шинэ арслан тодорчээ. Үүнээс өмнө 1940 онд Ховд аймгийн харьяат Шаравын Ванчинхүү улсын арслан цол хүртэж байсан түүхтэй.
Түүнчлэн энэ жилийн баяр наадмаар Зэрэг сумын харьяат Ж.Жавхлан шинээр улсын начин цол хүртсэн бол улсын өсөх идэр начин Б.Сосорбарам цолоо баталж чимэг нэмсэн юм.



