x

Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" компани хөрөнгө оруулалт татах эхний ажиллагаагаар 7.4 тэрбум гаруй ам.доллар татжээ. Энэхүү хэлцлийн дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум ам.доллароос давж, Хятадын хиймэл оюун хөгжүүлэгч хамгийн үнэ цэнтэй стартап болсон байна.

Энэхүү санхүүжилтийг "DeepSeek"-ийг үндэслэгч Лян Вэньфэнд бизнесийн үйл ажиллагаанд хяналтаа хэвээр үлдээх боломжийг олгосон тусгай схемээр зохион байгуулжээ. Хөрөнгө оруулагчдад тус компанид шууд бус, харин стартапын тэргүүний удирддаг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлөөр дамжуулан хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалт татах эхний ажиллагаанд оролцогчид өөрсдийн эзэмшиж буй хувьцааг таван жилийн хугацаанд зарахгүй байх хоригийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн бөгөөд корпорацын шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй байх аж.

Харин Хятадын Үндэсний хиймэл оюуны хөрөнгө оруулалтын санд онцгой нөхцөл үйлчлэх ажээ. "The Information" хэвлэлд мэдээлснээр, тус сан "DeepSeek"-д шууд хөрөнгө оруулсан бөгөөд санал өгөх эрхээ хадгалж, эзэмшлийн хувьцаагаа ямар нэгэн хязгаарлалтгүйгээр захиран зарцуулна.

Лян Вэньфэн хөрөнгө оруулалт татах уг шатанд өөрийн хөрөнгөөс 20 тэрбум орчим юань (2.8 тэрбум орчим ам.доллар) оруулсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Тус компанид хөрөнгө оруулах магадлалтай компаниудаар Хятадын технологийн аварга компани болох "Tencent", мөн цэнэг хураагуур үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "CATL" компани нэрлэгдэж байв. Эх сурвалжуудын мэдээлснээр, "Tencent" 10 тэрбум юань, харин "CATL" 5 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулахаар хэлэлцэж байжээ.

"DeepSeek" компани "V3", "R1" загваруудаа гаргасныхаа дараа дэлхийн технологийн зах зээлийн анхаарлын төвд орсон юм. Эдгээр загвар нь Цахиурын хөндийд өндөр үнэлгээ авч, хиймэл оюуны салбар дахь Хятад, АНУ-ын өрсөлдөөнийг улам ширүүсгэсэн билээ.

Ташрамд сануулахад, Хятадын "DeepSeek" стартап 2025 оны нэгдүгээр сард шинэ загвараа танилцуулсан нь дэлхийн хиймэл оюун ухааны зах зээлд "шок" үүсгэсэн юм. Тус аппликейшн гарсан даруйдаа "хэдхэн цагийн дотор" "App Store"-ын шилдэг үнэгүй аппликейшнуудын жагсаалтыг тэргүүлж, Америкийн технологийн компаниудын хувьцааны ханшийг унагаж байв.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 1 цаг 16 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 1 цаг 19 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 1 цаг 20 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 20 мин Монгол, АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт эхэллээ 1 цаг 22 мин Тавдугаар сард 15 мянга гаруй гадаадын иргэнд виз олгожээ 1 цаг 23 мин Дотоодын цэргийн хугацаат алба хаагчид тангараг өргөлөө 1 цаг 23 мин Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо 2 цаг 54 мин МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... 2 цаг 54 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 цаг 55 мин Баянгол дүүрэгт "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 2 цаг 55 мин Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банктай ногоон санхүүжилт, эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 4 цаг 29 мин “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгалаа 18 цаг 15 мин Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алхаж хүрлээ 18 цаг 18 мин Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан шалгаруулалтад хоёр компани тэнцжээ 18 цаг 20 мин "Солонго 1, 2" хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууц ашиглалтад орлоо 18 цаг 21 мин АТГ 460 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 18 цаг 21 мин Улаанбаатар хотод баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын ажлын явц 18 цаг 23 мин Өргөн хэрэглээний болон хөнгөлөлттэй эмийн чанарын шинжилгээ эхэллээ 18 цаг 24 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,... Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...   ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top