x

"Солонго 1, 2" хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууц ашиглалтад орлоо

Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, "Нийслэлийн хяналт шалгалтын газар"-аас барилга хүлээж авах комисс ажиллалаа.

“Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийг ХББОСЯ-ны захиалгаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь гурван давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттой зэрэг дэвшилтэт технологиудаар хийссэн.

Мөн хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг тусад нь шийдсэн. Бүх барилгуудад нарны гэрэл жигд хүртээмжтэй тусах тал дээр анхаарч төлөвлөсөн. Угаалгын машин байрлуулах угаалгын өрөөг тусад нь гаргаж өгсөн нь онцлог болжээ.

“Солонго 1.2” төслийн хүрээнд баригдаж буй 5.002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалагаруулалтыг 100 хувь цахимаар явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн албан ёсны веб хуудас болох www.tosk.gov.mn цахим хаягаар явагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 32 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 35 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 37 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top