x

Дотоодын цэргийн хугацаат алба хаагчид тангараг өргөлөө

Дотоодын цэргийн байгууллагад 2026 оны нэгдүгээр ээлжийн татлагаар татагдан, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг" өргөх ёслолын арга хэмжээ  өчигдөр (2026.06.17) Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх цагдаа, дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолборт зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаа нь Дотоодын цэргийн байгууллагын дайчин уламжлал, нэр төрийн бэлгэдэл болсон Байлдааны тугийг хүндэтгэн залснаар эхэлж, хугацаат цэргийн алба хаагчид эх орон, төр, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ андгайлан цэргийн тангаргаа өргөлөө.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт болон алба хаагч, ахмад ажилтан, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл зэрэг нийт 1500 гаруй хүн оролцов.

Ёслолын үеэр шинэхэн дайчид нэг сарын хугацаанд эзэмшсэн цэргийн мэдлэг, ур чадвараа танилцуулж, гардан тулаан, зэвсэгтэй болон зэвсэггүй жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтоо толилуулан дарга захирагчид, ар гэрийнхэндээ тайлагналаа.

Цэргийн тангараг нь эх орноо батлан хамгаалах ариун үүрэг, төр, ард түмнийхээ өмнө хүлээж буй нэр төрийн хариуцлагыг илэрхийлдэг бөгөөд хугацаат цэргийн алба нь залуу үеийг эх оронч үзэлтэй, сахилга баттай, тэсвэр хатуужилтай иргэн болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

Дотоодын цэргийн байгууллага хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил эзэмшүүлэх, цагдаа, дотоодын цэргийн албанд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ нийгэмд эрэлттэй мэргэжлээр сургаж, жолоодох эрхийн А, В ангиллын сургалтад хамруулан залуусын ажил, амьдралын гарааг зөв эхлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байна.

Эх орныхоо өмнө хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхээр сонголтоо хийж, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаа амжилттай дүүргэн цэргийн тангаргаа өргөсөн нийт хугацаат цэргийн алба хаагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын албанд нь өндөр амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 52 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 17 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 31 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 34 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 37 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 55 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 40 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 41 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 52 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 48 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 21 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top